
Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас (ParliamentMN) Швейцарын хөгжлийн агентлагтай (Swiss Cooperation in Mongolia) хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийн хүрээнд Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн Боловсролын газар, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг хамтран “Парламентын боловсрол-Сургагч багш” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд 100 багш 10 багт хуваагдан багаар ажиллаж сургалт нөлөөллийн ажлыг хийлээ.
Энэхүү хөтөлбөрийн бас нэгэн үйл ажиллагаа нь мэтгэлцээний тоглолт-тэмцээн юм. Тэмцээнийг багуудын дунд 2022.11.27-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
1-р байранд: Б. Баярмаа ахлагчтай, С. Сүрэндорж, Б.Билгүүдэй гишүүдтэй оролцсон 4-р баг
2-р байранд: Б.Гантулга ахлагчтай, Д.Ану, Э.Цогтсайхан гишүүдтэй 10-р баг
3-р байранд Л.Мишигжав ахлагчтай Х.Номин-Эрдэнэ, Б.Ариунцэцэг гишүүдтэй оролцсон 5-р баг
Тусгай байранд Г. Мөнх-Эрдэнэ ахлагчтай, Д.Дэлгэрмаа, Б.Есөн-Эрдэнэ гишүүдтэй 2-р баг, мөн Д. Отгонбат ахлагчтай Б.Булгамаа, М.Пүрэвсүх гишүүдтэй багууд тус тус шалгарлаа. Баяр хүргэе!
Цаашдын сургалт нөлөөллийн багийн ажлуудад амжилт хүсье