2020 онд 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж буй багш, ажилтны МДҮС-ын батламж олгогдоогүй байна уу.

2019 - 2020 оны хичээлийн жилд 10 дахь жилдээ ажиллаж буй ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын онлайн хэсэг нь явагдаж дуусаад, танхимын сургалтууд явагдаж 999 суралцагчдад батламж олгоод байсан юм. 

Харин Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий нийтэд хурдацтай тархаж буйтай холбогдуулан Улсын онцгой комиссоос хорио цээрийн дэглэм тогтоож, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалт, “Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг онлайн хэлбэрт шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/105 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд 2020 оны Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн танхимын сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон билээ.

Энэхүү цахим сургалтыг Эй Плас интернэйшнл компанийн aplus.mn систем дээр танхимын сургалтад заах байсан нийтлэг гурван агуулгыг бэлтгэн зохион байгуулсан юм. Үүнд: 

  • Судалгааны арга зүй
  • Мэдээлэл харилцааны технологи
  • Хичээл төлөвлөх арга зүй (ЕБС эсвэл СӨБ)

Дээрх агуулгуудыг бүрэн судалснаар дараагийн буюу судлагдахууны онцлогтой тусгай агуулгыг судлах эрх үүсэхээр төлөвлөн ажиллаж байгаа билээ. Иймээс сургалт дуусаагүй байгаа учраас Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад суусныг нотлох батламж олгох болоогүй байна. 

Төстэй мэдээ