
Боловсролын ерөнхий газрын дараах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.
Ажлын байр 3. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн газарт Ерөнхий боловсролын хөтөлбөрийн үнэлгээний хэрэгжилт хариуцсан арга зүйч, мэргэжилтэн /гоо зүйн боловсрол/
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА |
|
Ангилал, зэрэглэл |
ТҮ-6 |
Боловсрол |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
Мэргэжил |
- багш, мэргэжлийн /0114/; - боловсрол судлал /011101/ |
Мэргэшил |
- Сургалтын хөтөлбөр, үнэлгээ, арга зүй, багшийн хөгжлийн чиглэлээр дотоод болон гадаадад урт, богино хугацааны сургалтад хамрагдсан байх; |
Туршлага |
Мэргэжлээрээ 4-өөс доошгүй жил ажилласан, эсвэл боловсрол судлалын чиглэлээр судалгаа, шинжилгээ арга зүйн материал бие дааж буюу хамтран боловсруулсан байх |
Ур чадвар |
- хариуцсан ажлаа төлөвлөх, хэрэгжүүлэх, үр дүнг үнэлж дүгнэх, тайлагнах чадвартай байх; - багш нарт зориулсан сургалтын хөтөлбөр, арга зүйн материал боловсруулах, сургалт болон бусад үйл ажиллагааг зохион байгуулах чадвартай байх; - төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, ажлын цагийг баримтлан, харилцааны соёлыг эрхэмлэх; - компьютерын хэрэглээний программ, мэдээллийн дэвшилтэт технологи ашиглах чадвартай байх; - төрийн албан хэрэг хөтлөлт, албан бичгийн боловсруулалт, монгол хэл, найруулгын чадвартай байх; - өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа эерэг мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах. |
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
- Төрийн албан хаагчийн анкет (2022 онд батлагдсан маягтын дагуу, цээж зурагтай)
- Иргэний үнэмлэхийн хуулбар (төрийн үйлчилгээний цахим лавлахаас сүүлийн 30 хоногийн дотор авсан байх)
- Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан сертификатын хуулбар
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цахим лавлагаа
Материал хүлээн авах хугацаа:
Сонгон шалгаруулалтад оролцогчид материалаа (PDF өргөтгөлтэй) 2022.12.16-ний өдрийн 10:00 цагаас өмнө naranjargal@agency.edu.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Харилцах утас: 70140069-6
Жич: Сонгон шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн материалыг буцаан олгохгүй бөгөөд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй эсхүл дээрх материалыг дутуу бүрдүүлсэн ажил горилогчийг бүртгэх боломжгүйг анхаарна уу.