
Боловсролын ерөнхий газрын дараах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.
Ажлын байр 4. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн газрын Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн хэлтэст Байгалийн ухааны сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан арга зүйч, мэргэжилтэн /физик/
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА |
|
Ангилал, зэрэглэл |
ТҮ-6 |
Боловсрол |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
Мэргэжил |
- багш, мэргэжлийн /0114/; - боловсрол судлал /011101/ |
Мэргэшил |
- Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр, үнэлгээ, арга зүйн чиглэлээр дотоод болон гадаадад урт, богино хугацааны сургалтад хамрагдсан байх; |
Туршлага |
Мэргэжлээрээ 4-өөс доошгүй жил ажилласан буюу хүүхдийн хөгжлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ арга зүйн материал бие дааж буюу хамтран боловсруулсан байх |
Ур чадвар |
- хариуцсан ажлаа төлөвлөх, хэрэгжүүлэх, үр дүнг үнэлж дүгнэх, тайлагнах чадвартай байх; - багш нарт зориулсан сургалтын хөтөлбөр, арга зүйн материал боловсруулах, сургалт болон бусад үйл ажиллагааг зохион байгуулах чадвартай байх; - төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, ажлын цагийг баримтлан, харилцааны соёлыг эрхэмлэх; - компьютерын хэрэглээний программ, мэдээллийн дэвшилтэт технологи ашиглах чадвартай байх; - төрийн албан хэрэг хөтлөлт, албан бичгийн боловсруулалт, монгол хэл, найруулгын чадвартай байх; - өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа эерэг мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах. |
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
- Төрийн албан хаагчийн анкет (2022 онд батлагдсан маягтын дагуу, цээж зурагтай)
- Иргэний үнэмлэхийн хуулбар (төрийн үйлчилгээний цахим лавлахаас сүүлийн 30 хоногийн дотор авсан байх)
- Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан сертификатын хуулбар
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цахим лавлагаа
Материал хүлээн авах хугацаа:
Сонгон шалгаруулалтад оролцогчид материалаа (PDF өргөтгөлтэй) 2022.12.16-ний өдрийн 10:00 цагаас өмнө naranjargal@agency.edu.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Харилцах утас: 70140069-6
Жич: Сонгон шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн материалыг буцаан олгохгүй бөгөөд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй эсхүл дээрх материалыг дутуу бүрдүүлсэн ажил горилогчийг бүртгэх боломжгүйг анхаарна уу.