ТЭТГЭЛГИЙН ТУХАЙ

2022-2023 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг улсын хэмжээнд 8611 суралцагч төгсөнө.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 122 дугаар тогтоолын дагуу суралцагчид төгсөхөд нь нэг удаа тэтгэлэг олгож байна.
Суралцагчийн төгсөлтийн үнэлгээ хийх үйл ажиллагаа 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхэлсэн бөгөөд төгсөлт хийсэн тухай бүрд политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдээс ирүүлсэн холбогдох баримт бичиг, цахим системийн мэдээлэлд үндэслэн журмын дагуу тэтгэлгийг олгоно.
Төстэй мэдээ