СУРААД СИСТЕМИЙГ АШИГЛАХ НЬ ХЭРХЭН ҮР ДҮНГЭЭ ӨГЧ БАЙГАА ТАЛААР БАГШ НАРААС АВСАН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ХУВААЛЦАЖ БАЙНА
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөн, арилгах цогц төлөвлөгөөний хүрээнд Сураад системийн тусламжтай математикийн хичээлийн хоцрогдлыг нөхөх, арилгахад сургууль, багш, сурагчид дэмжлэг үзүүлэх ажлыг 2021-2022 оны хичээлийн жилээс үе шаттайгаар эхлүүлсэн.
Өнгөрсөн хичээлийн жилд хамтын ажиллагааны хүрээнд 42 сургуулийн 12 мянган сурагчийн математикийн хичээлийн хоцрогдлыг suraad .mn апп ашиглан нөхөх, арилгах ажлыг зохион байгуулж тодорхой үр дүнд хүрсэн.
Сураад системийг ашигладаг сургууль, багш, сурагчдад БШУ-ны сайдын орон тооны бус зөвлөх Э.Энхпүрэв тусгайлан чиглүүлэг, зөвлөмж өгч ажиллаж байна.
Багш өдөр бүр энэхүү системийн тусламжтай сурагчдын ахицыг нь хянаж, шаардлага тавьж, хүүхдийг оношилж, тухайн ойлгоогүй үлдсэн бодлого дасгалаас нь үргэлжлүүлэн бодлогын санг ашиглаж байна.
Сурч амжаагүй зүйлсээ нөхөн суралцаж, мэдлэгээ бататгах хүсэл сурагч бүрд бий болж, идэвхжиж байна.
Сураад системийг ашиглах нь хэрхэн үр дүнгээ өгч байгаа талаар багш нараас авсан сэтгэл ханамжийн судалгааг харцгаая. Судалгаанд 6 сургуулийн багш нар хамрагдсан юм
 
 
 
 
 
Төстэй мэдээ