ЯЛГААТАЙ ХЭРЭГЦЭЭТЭЙ ХҮҮХДИЙГ БОЛОВСРОЛД ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАЖ БУЙ САЙН ТУРШЛАГААС #1

“Тэгш хамруулах боловсрол – Зөв хандлага” илтгэлийн уралдааны шилдэг 5 илтгэлийг хураангуйлан цувралаар хүргэж байна.
Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар цэцэрлэг
Ц.Пагма, Б.Ууганзаяа, Э.Энхтүвшин
Илтгэлийн зорилго:
Хөгжлийн бэрхшээлээс үл хамааран хүүхэд бүрийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах
Гарц, шийдэл: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулахдаа ердийн нас, насны ангид авахаас гадна сувилалын үйлчилгээг давхар үзүүлэх нь тохиромжтой гэсэн чиглэлээ тодорхойлон дараах бэлтгэл ажил хийсэн.
Сувиллын 6 төрлийн нэмэлт үйлчилгээг төлөвлөж, хэрэгжүүлсэн.
Тусгай дэмжлэг шаардлагатай хүүхдийг цэцэрлэгт авах, сувиллын нэмэлт үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай өрөө тасалгаа, орчинг тохижуулсан. Үүнд:
1. Эцэг эхэд зөвлөгөө өгөх төв,
2. Усан эмчилгээний болон бариа засал хийх өрөө,
3. Хөдөлгөөн эрүүл мэндийг дэмжих өрөө болон чийрэгжүүлэлтийн төв
БШУГ, ХХҮГ, МХГ, Нэгдсэн эмнэлэг, ХГБХГ-ын хамтарсан баг ажиллуулж, сургалтын орчин болон сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргаснаар сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлдөө ердийн болон сувиллын үйлчилгээ явуулах зөвшөөрөл авсан.
ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС
Ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийг цэцэрлэгт насны ангилалд нь суралцуулах
Цагийн уян хатан сонголт бий болгох
Багш, ажилчдын сэтгэл зүйг бэлдэх
Эцэг эхийн сэтгэл зүйг бэлтгэх
Салбар хоорондын хамтын ажиллагаа, түншлэл хөгжүүлэх:
Төсөл хөтөлбөрт хамруулах
Тохирсон сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом, техник хэрэгсэл, багажаар хангах
Ахмад багш нараас зөвлөх үйлчилгээ авах



Төстэй мэдээ