БАГШЛАХ ЭРХ ОЛГОХ СУРГАХ ЗҮЙН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ВЕБИНАР СУРГАЛТ 2
2023 оны 2-р сарын 28-ны өдөр
"Хувь хүний хөгжил” сэдэвт хичээлийг Доктор (Ph.D) дэд профессор Д.Болормаа
"Мэргэжлийн ур чадвар” сэдэвт хичээлийг Доктор (Ph.D) дэд профессор Т.Энхдөл
"Эрүүл аюулгүйн дадал хэвшил /ХАБЭА/” сэдэвт хичээлийг Тэргүүлэх багш Т.Нармандах, дэд профессор О.Чинбат нар удирдан явууллаа.
Тус сургалтад нийт 51 сургалтын байгууллагын 139 багшаас 112 суралцагч буюу 82,9% нь оролцлоо.
ВЕБИНАР СУРГАЛТ 3
2023 оны 3-р сарын 01-ний өдөр.
Хувь хүний хөгжил” сэдэвт хичээлийг Доктор (Ph.D) дэд профессор Д.Болормаа удирдан явууллаа.
Тус сургалтад нийт 51 сургалтын байгууллагын 139 багшаас 102 суралцагч буюу 73,4% нь оролцлоо.
ВЕБИНАР СУРГАЛТ 4
2023 оны 3-р сарын 02-ны өдөр.
Хувь хүний хөгжил” Доктор (Ph.D) дэд профессор Д.Болормаа, “Эрүүл аюулгүйн дадал хэвшил /ХАБЭА/” Тэргүүлэх багш Т.Нармандах, Дэд профессор О.Чинбат багш нарын удирдлагад үргэлжилж байна.
Хувь хүний хөгжил сэдэвт хичээлээр
багшийн хөгжлийн загвартай танилцах,
багшийн хөгжлийн хэлбэр ялангуяа ажлын байран дээрээ сурах хэлбэрийг судлах,
үр дүнтэй суралцахад боломж, асуудлыг эргэцүүлэн, бусад багш, сургуулийн туршлагаас суралцана.
Ажлын байран дээрээ хөгжих
хичээл заах үед бусадтай харилцах, шийдэгдээгүй асуудлыг шийдвэрлэх нь хувь хүний хөгжих хэрэгцээний хэсэг болохыг ойлгож хөгжлийн загваруудаас ашиглаж сурах юм.
Харин Эрүүл аюулгүйн дадал хэвшил хичээлээр
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүйн орчин болон анхны тусламжийн талаар мэдлэг мэдээлэлтэй болж, сургалтын байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал хэрхэн хангагдсан талаар харилцан туршлагаас суралцана.
Өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлээс хамгаалах, анхан шатны тусламжийг үзүүлэх, хууль эрх зүйг мөрдөх, эрүүл аюулгүй ажиллаж, амьдрах дадал хэвшилтэй болно.
Дээрх суралцахуйн үр дүнг үзүүлэх үнэлгээг оролцогчдоос 3 түвшинд авах бөгөөд суралцагчдын ачааллыг тооцож үнэлгээ, даалгаврыг ажлын байранд гүйцэтгүүлнэ.
Сургалтад 123 суралцагч буюу 87,2% нь оролцлоо.




Төстэй мэдээ