БАГШ, ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН АУТИЗМЫН ТУХАЙ ГАРЫН АВЛАГА

Монголын Аутизмын холбоо санаачлан Канад улсын Аутизм Канад байгууллагын багш, эмч нарт зориулсан "Аутизмын тухай гарын авлага"-ыг монгол хэлд орчуулан хэвлүүлснийг багш нарт зориулан цуврал постер болгон танилцуулж байна.
Аутизм бол нийгмийн харилцаанд оролцох, хэл яриа, бусад аргаар харилцах чадварт нөлөөлдөг, давтагдмал үйлдэл, хязгаарлагдмал сонирхлоор тодорхойлогддог эмгэг юм.
Аутизмын зан үйлийн шинж тэмдэг
ХАРИЛЦААНЫ БЭРХШЭЭЛҮҮД
Аутизмтай хүүхдүүд хүрээлэн буй орчинд нь юу болж байгааг анзаарахгүй байгаа мэт байдаг. Мөн хүний нүд рүү харахаас зайлсхийнэ. Энэ нь ихэнх хүмүүст тухайн хүүхэд харилцах ямар ч сонирхолгүй байгаа мэт ойлгогддог. Хэрэв тэдэнд ямар нэгэн зүйл хэрэгтэй болбол тэд ихэвчлэн том хүнийг “гараар нь чиглүүлдэг”. Ингэхдээ авахыг хүссэн зүйл дээрээ эцэг эхийнхээ гарыг аваачих буюу хэрэгцээгээ хангахад ашиглах ХЭРЭГСЭЛ болгодог. Харин хэвийн хөгжилтэй хүүхэд энэ тохиолдолд хэл яриагаар ойлгуулах, эсвэл хуруугаараа заах гэх зэргээр ойлгуулдаг байна.
Эргэн тойронд нь юу болж байгааг анзаарахгүй байх
Нүд рүү харахаас зайлсхийх
Хүний гарыг чиглүүлэх
Төстэй мэдээ