"БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДСЭН СУРГАЛТ... БАЯН-ӨЛГИЙ-2023"
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ЕБ-ын 5 дугаар сургуулийн Математикийн багш Х.Бауыржан
10 дахь жилдээ ажиллаж байгаа багшийн үндсэн сургалт... Энэ жилийн үндсэн сургалтын тухайд гэвэл богино хугацаанд үр өгөөжтэй сурах юм ихтэй сайн сургалт болсон. Ялангуяа танхимын хоёр өдрийн сургалт нь бидний үзэл бодлыг эергээр сайжруулж чадсан үр өгөөжтэй байлаа. Цахим сургалтаас ойлгомжгүй эргэлзэж байсан олон асуудлуудаа харилцан ярилцаж шийдвэрлэж чадсан. Нэг танхимд суусан багш нараас их зүйлийг суралцаж өөрийн туршлагаас хуваалцлаа. Сургалтыг амжилттай зохион байгуулсан баг хамт олон, сургагч багш нартаа их баярлалаа.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ЕБ-ын5 дугаар сургуулийн Газарзүйн багш Б.Дилдагүл
10 дахь жилдээ ажиллаж байгаа багшийн үндсэн сургалт... МХБ-ээр дамжуулж багшийн хөгжлийг дэмжиж буй сайн туршлагатай танилцаж, асуудлыг тодорхойлж үзэл бодлоо хуваалцсан сайхан сургалт боллоо.
Мөн өөрийн хичээлийн төлөвлөлтийг сайжруулж, бусад багийн танилцуулгаас сайн санаануудыг сонсож, багаар ажиллан 2 өдрийг үр өгөөжтэй өнгөрүүллээ. Сургалтыг амжилттай зохион байгуулсан та бүхэндээ баярлалаа. Багш нартаа хүрсэн, хүртээмжтэй сургалт олон зохион байгуулагдвал бид илүү хөгжинө.
Баян-Өлгий аймгийн ЕБ-ын Эмпати сургуулийн Мэдээллийн технологийн багш Б.Хуаныш
5 дахь жилдээ ажиллаж байгаа багшийн үндсэн сургалт... Сургалтыг маш сонирхолтой, судлагдахууны болон суралцахуйн МХБ бүрдүүлэхэд тусалж үнэтэй зөвлөгөө өгч эрдэм мэдлэг, өөрийнхөө хичээлийн арга зүй, багшийн ур чадвараа харамгүй хуваалцсан сургагч багш нартаа болон, туршлагаа хуваалцсан аймгийнхаа үндсэн сургалтын багш нарт баярлалаа. Их зүйлийг сурч авсан бөгөөд цаашид сургалтдаа хэрэглэх олон шинэ санаатай болсон.
Баян-Өлгий аймгийн ЕБ-ын Зайд сургуулийн Мэдээллийн технологийн багш Б.Ахдидар
5 дахь жилдээ ажиллаж байгаа багшийн үндсэн сургалт... Эхний жилийн сургалтад амжилтай оролцож, их юм сурч авлаа. Мэргэжлийн багш нартай хамтарч маш олон зүйл мэдэж авлаа. Хичээл сургалтдаа ашиглахыг хичээнэ. Та бүхний цаашдын ажил амьдралд нь томоос том амжилт хүсье.
Баян-Өлгий аймгийн Алтай сумын ЕБ-ын сургуулийн Химийн багш К.Очирбат
10 дахь жилдээ ажиллаж байгаа багшийн үндсэн сургалт... Цахим сургалтын үеэр гарсан бэрхшээлийн талаар ярилцаж, мэдлэг олгов. 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж буй бусад судлагдахууны багш нараас хичээл сургалтад ашиглах шинэ санаа, шинэ программууд сурч авлаа. Сургалтын үеэр суралцахуйн арга зүй ба МХБ-ийн ажиллах аргачлал, ач холбогдол, үр дүнгийн талаарх мэдлэг ойлголттой болж, МХБ байгуулж бүлгээрээ цаашид хамтарч ажиллахаар болов.
2 өдрийн турш эрдэм мэдлэгээ харамгүй хайрласан сургагч багш нартаа баярласан талархсанаа илэрхийлж, цаашдын ажлын амжилт хүсье.
 
 
 
Төстэй мэдээ