ДУНДГОВЬ АЙМГИЙН БАГШ НАР СЭТГЭГДЛЭЭ ХУВААЛЦАЖ БАЙНА
Гадаад хэлний багш нар
Багш бид энэхүү 2 өдрийн танхимын сургалтаар цахимаар судалсан агуулга болох нэгж хичээлийн төлөвлөлт, ээлжит хичээлийн төлөвлөлт, даалгаварт суурилсан арга зүй, төсөлд суурилсан арга зүй, МХБ-ийн үйл ажиллагаа болон Сократын семинарын загварыг хичээл сургалтадаа хэрхэн ашиглах талаар ойлголттой болж, дадлага ажил хийснээр илүү үр дүнтэй сургалт боллоо. Сургалтыг зохион байгуулсан мэргэжилтэн багш нартаа баярлалаа.
Бага боловсролын багш нар
Бид нар цахимаар судалсан агуулга тус бүрээ танхимын сургалтад бататгаж, илүү их мэдлэгийг хүлээн авч , түүнийгээ цаашид өөрийн мэргэжлийн түвшинд хэрэгжүүлж чадахаар боллоо. Үүнд голлон МХБ-ийн тухай нэг бүрчлэн ойлголт аван цаашид заавал оролцох, хэрэгжүүлэх арга замыг нээж ажиллана.
Гоо зүйн багш нар
Хичээлийн арга зүйг бататгаж, бусад багш нарынхаа арга зүйгээс туршлага судалсан.
МХБ-ын үйл ажиллагаан талаар туршлага судалж, үйл ажиллагаандаа тусгаж авах шинэлэг санааг олж авлаа. Хичээл сургалтын олон арга зүйн санаа авя эдгээр аргуудаас хичээл сургалтадаа хэрхэн тусгахыг ярилцан, туршлагатай багш нараасаа зөвлөгөө, дэмжлэг авсан үр дүнтэй сургалт боллоо. Сургалтыг зохион байгуулсан баг хамт олонд баярлалаа.
 
Төстэй мэдээ