БАГШЛАХ ЭРХ ОЛГОХ СУРГАХ ЗҮЙН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, политехник коллежид ажиллах хүсэлтэй багшийн мэргэжил эзэмшээгүй, бакалавр түүнээс дээш зэрэгтэй эсвэл мэргэшлийн өндөр ур чадвартай иргэнд багшлах эрх олгох сургалт амжилттай үргэлжилж байна.

“Модуль-1” сургалт II/27-III/9-ний хооронд, “Модуль-2” сургалт III/10-III/29-ний хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалтад нийт 51 сургалтын байгууллагын 138 багш хуваарийн дагуу http://esurgalt.itpd.mn/ платформ дээр лекц, семинар, дадлага ажлыг хослуулан веб болон вебинар хэлбэрээр суралцаж байна.

Сургалтын агуулгын хүрээнд:

Мэргэжлийн боловсролын тогтолцоо
Суурь ур чадвар
Боловсролын сэтгэл судлал
Суралцахуй ба багшлахуй
Мэдээллийн технологийг сургалтад ашиглах нь зэрэг мэдлэг, ур чадварыг эзэмшсэн.

III/30-аас “Чадамжид суурилсан сургалт зохион байгуулах” мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх “Модуль-3” сургалт вебинар болон ажлын байран дахь сургалт гэсэн хэлбэрээр амжилттай үргэлжилж байна.

Энэхүү 3 модуль сургалтаар нийт 45 хоногийн хугацаанд 360 цагийн агуулгыг олгож үнэлгээ баталгаажуулалт хийгэж амжилттай суралцсан багш нарт багшлах эрхийн сертификат олгогдох болно.

Төстэй мэдээ