БАГШ, ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН АУТИЗМЫН ТУХАЙ ГАРЫН АВЛАГА

Монголын Аутизмын холбоо санаачлан Канад улсын Аутизм Канад байгууллагын багш, эмч нарт зориулсан "Аутизмын тухай гарын авлага"-ыг монгол хэлд орчуулан хэвлүүлснийг багш нарт зориулан цуврал постер болгон танилцуулж байна.
Аутизм бол нийгмийн харилцаанд оролцох, хэл яриа, бусад аргаар харилцах чадварт нөлөөлдөг, давтагдмал үйлдэл, хязгаарлагдмал сонирхлоор тодорхойлогддог эмгэг юм.
Аутизмын зан үйлийн шинж тэмдэг
ӨӨРИЙГӨӨ ӨВТГӨХ ҮЙЛДЛҮҮД
Толгойгоороо юм мөргөх
Өөрийгөө хазах, өвдөлт огт мэдрэхгүй байгаа юм шиг байх
Арьсаа урж шалбалах
Үсээ туг тугаар нь зулгаах
АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛУУД
Аюулыг мэдрэхгүй байх
Өөрийг нь гэмтээх эрсдэлтэй зүйлийг мэдэхгүй байх
Өндрөөс айхгүй байх



Төстэй мэдээ