Төрөлжсөн сургалт зохион байгуулах тухай

БМДИ-ийн захирлын 2020 оны 05 сарын 22 –ны өдрийн “Төрөлжсөн сургалтын хөтөлбөр батлах тухай” тушаалаар төрөлжсөн сургалтын хөтөлбөрөө баталгаажуулсан төр, төрийн бус байгууллага, хувь хүний анхааралд дараах мэдээллийг хүргэж байна. Үүнд:
Нэг: Та бүхэн сургалт зохион байгуулахдаа дараах алхамчлалыг баримтална уу.
- Манай байгууллагаас та бүхний хөтөлбөрийн агуулгыг ЕБС,СӨББ-ын багш ажилтанд сургалт зохион байгуулах боломжтой гэсэн үүднээс агуулга баталгаажуулдаг бөгөөд тухайн агуулгаар заавал сургалтад хамрагдах шаардлагатай гэсэн утга санааг илэрхийлээгүй болно.
- Иймд та бүхэн батлуулсан сургалтын агуулга бүхий хөтөлбөрөөр сургалт зохион байгуулахдаа тухайн нэгж байгууллагын удирдлагатай харилцан зөвшилцөн,тэдний хэрэгцээг судлан зохион байгуулах юм.
- Сургалт зохион байгуулахдаа сургалтын төлбөрийг зорилтод бүлгээс хамааран уян хатан байхад анхаарч ажиллана уу.
- Цар тахалтай холбогдуулан сургалтыг танхимын бус цахим хэлбэрээр тухайн байгууллагатай харилцан зөвшилцөн зохион байгуулж болох ба онцгой байдлын үед баримтлах дэглэмийг тусган ажиллана уу.
- Хөтөлбөрийн хүчинтэй хугацаанд сургалт зохион байгуулахдаа 2-3 удаагийн сургалтад манай байгууллагын 70140056 утсанд холбогдон сургалтын дараах үнэлгээг хамтран хийх боломжтой. Энэ нь та бүхэн манай байгууллагатай хамтран цаашид ажиллах боломжийг нээх болно.
- Манай мэргэжил дээшлүүлэх сургалт, захиалгат сургалт авах нэгж байгууллагад танай байгууллагын сургалтын агуулга байгаа тохиолдолд бид та бүхэнтэй хамтран ажиллах болно.
Хоёр: Сургалтын хөтөлбөрт олгосон хугацааны хувьд:
- Танай хөтөлбөрт тавигдсан код 1 гэсэн тоогоор төгссөн бол
2022 оны 01 сарын 01 хүртэл хүчинтэй.
- Танай хөтөлбөрт тавигдсан код 2 гэсэн тоогоор төгссөн бол
2022 оны 12 сарын 31 хүртэл хүчинтэй.
- Хөтөлбөрт өгсөн кодыг та бүхэн сургалтад суусан багш ажилтны батламж дээр дугаар болгон хэрэглэнэ.
Та бүхэнд амжилт хүсье
Төстэй мэдээ