Ном өөдөөс үг хэлэхгүй ч хамгийн сайн ярилцагч байдаг

Намайг Нямдалай овогтой Булгантамир гэдэг. Би “Хөвсгөл аймаг”-ийн “Ханх сум”-ын ерөнхий боловсролын сургуулийн 8Б ангид сурдаг. Би уран зохиолын номоосоо “Харри Поттер”, “Арвай хээрийн домог”, “Шүхэрч Бунияа”, “Хуучин хүү” гээд зохиолууд уншиж, үйл явдалд нь хөтлөгдөн явсаар номд дурлаж, нэг л мэдэхэд номын хорхойтон болчихсон байсан.
Би одоо зав л олдвол ном уншдаг. Сургуулийнхаа номын сангаас “Ногоон нүдэн лам”, “Өвгөн тэнгис хоёр” зохиолыг авч уншсан. “Өвгөн тэнгис” зохиолоос итгэмээргүй үнэнийг ухаарсан. Номтойгоо би ярьдаг. Ном өөдөөс үг хэлэхгүй ч хамгийн сайн ярилцагч байдаг. Одоо би “Зүрхний хилэн” романыг уншиж байна. Номыг зузаан том гээд зүрхшээдэггүй.
Нэг л эхэлчихвэл маш хурдан уншаад дуусгадаг. Ном уншаад байхаар юмыг хурдан ойлгодог болдог байх аа. Бас ном намайг зөв тийш нь чиглүүлээд байдаг. Миний хичээлийн цүнхэнд өдөр бүр ном явдаг, гэрт ч хэзээд өмнө минь ном байж байдаг. Би номтой хэзээд хамт байх дуртай.
Төстэй мэдээ