Ном намайг шударга, шударга бус, үнэн зөв, бусдын төлөө сэтгэл, өөрийнхөөрөө байх тухай эргэцүүлж бодуулдаг
Намайг Ө.Эрдэнэжаргал гэдэг. Би Налайх дүүргийн “Голомт цогцолбор” сургуулийн 10 дугаар ангид сурдаг. Анх ном, ялангуяа зузаан ном хараад үнэхээр дургүйцэж, залхмаар санагддаг байв. Харин “Дээрэмчний охин Рони” бол намайг номд дурлуулсан шидэт бүтээл болов. Бяцхан охины төрөхөөс өсөж том болох хүртэлх аз жаргал, адал явдал, хайр дурлал гээд л хөгжилтэй, адармаатай үйл явдлуудад автан “Яасан бол, яах бол” гэсэн асуултыг өөртөө тавьж уншсаар нэг мэдэхэд дуусчхаж билээ.
Одоо би унших дуртай. Уншдаг болжээ. “Амьдрахуй”, “Инээмтгий хүн”, “Өвгөн тэнгис хоёр”, “Цойлогсод”, “Улаан асрын зүүд” гээд л нэрлээд л байвал дуусахгүй. Ном намайг шударга, шударга бус, үнэн зөв, бусдын төлөө сэтгэл, өөрийнхөөрөө байх тухай эргэцүүлж бодуулдаг болжээ. Ер нь бодоход сургаж байх шиг.
Амьдралд саад бэрхшээл тулахад баатруудын тэсвэр тэвчээр намайг зоригжуулна. Бодол төсөөллөөрөө хязгааргүй орон зайд аялчихна. Би номд дуртай.
Төстэй мэдээ