Туршлагын нэр: “Өөрийнхөө өнгөөр гэрэлтэнэ-би”

Ховд аймгийн Жаргалант сумын ЕБ-ын 3-р сургууль


Сурагч Б нь 6-р ангид сурдаг, 11 настай, сул хараатай. Тухайн сурагч маань унших, бичих, бодох, сэтгэх, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг, сэргэлэн цовоо боловч самбар дээр бичсэн зүйлийг харах чадвар нь сул, тараах материалыг жижгээр хэвлэн өгвөл уншиж бичиж ойлгох чадвар багасаж, бусад хүүхдүүдээс хоцрогдох шалтгаан үүссэн. Тухайн анги нь 30 сурагчтай, урд суух сурагчид суудлаа булаацалддаг, 3-р салааны дунд хэсэгт суудаг учир самбар болон дэлгэц дээрх бичвэр, сурах бичгийн үсгийн хэмжээ нь жижиг бол харах чадвар муугаас хичээлдээ анхаарахгүй өөр зүйл хийх, бусдыг уруу татан ярих, босох, шалгалт, дадлага ажил хийлгэх үед тааруухан оролцдог нь ажиглагдсан.

Ажиглагдсан үр дүн: Урд сууснаар самбар дээрх болон tv-ээр зааж буй хичээлийг анхааран хийдэг болсон.

Ажиглагдсан үр дүн: Зурган мэдээлэлтэй ажиллах чадвар нь хөгжсөн мөн зургаа ажиглаад өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хичээлдээ идэвхтэй болсон

Ажиглагдсан үр дүн: Уншиж бичих гэж цаг алдахгүй, тухайн хичээлийн хоцрогдол үүсэхгүй байх гол суурь нь болж өгсөн.

Ажиглагдсан үр дүн: Найзуудтайгаа нэг баг болон ажиллах, туршилтын ажил төлөвлөх, багаар хамтран ажиллах, үр дүнг нягтлах тайлбарлах арга зүйтэй болсон

Ажиглагдсан үр дүн: Гэртээ байгаа гарын доорх материал ашиглан аав, ээж, ах, эгч нартайгаа туршиж үр дүнгээ хичээл дээр бусадтайгаа хуваалцдаг болсон хүүхэд бүр

• Хичээлдээ идэвхтэй болсон
• Хичээлийн хоцрогдолгүй болсон
• Бие даах чадвар хөгжсөн (өөрөө уншиж, бичиж ойлгох, зурган мэдээлэлтэй ажиллах, puzzle эвлүүлэх)
• Багаар хамтран ажиллах чадвартай болсон (турших, дүгнэх, үр дүнг илэрхийлэх)
“Манай хүүхэд өмнө нь хичээлээ ойлгосонгүй гэж ирдэг байсан. Одоо хичээлийн хоцрогдолгүй, хичээлээ ойлгоод ирэхээр хичээлдээ их дуртай болсон. Гэрийн даалгаврыг тогтмол их дуртай хийдэг болсон Анги хамт олондоо нэр хүнд сайтай, идэвхтэй сурагчдын нэг болсонд баяртай байгаа”... хэмээн ээж нь сэтгэгдлээ үлдээжээ.
Төстэй мэдээ