2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд ажиллах “боловсролын сэтгэл зүйч”-ийн сонгон шалгаруулалт эхэллээ
✅“Боловсролын сэтгэл зүйч” шинээр ажиллуулах нийслэлийн болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын хүсэлтийг 2023 оны 06 сарын 14-ны өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүлээн авлаа.
✅Дараах хүсэлт илгээсэн 112 ерөнхий боловсролын сургуульд ажиллах хүсэлтэй сэтгэл зүйчид сонгон шалгаруулалтад материалаа илгээж, мэргэшүүлэх сургалтдаа хамрагдана.
?Бүртгэлийн хугацаа:
2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 07 дугаар сарын 23-ны 18:00 цаг хүртэл явагдана.
?Бүрдүүлэх материал:
1. Иргэний үнэмлэхийн хуулбар;
2. Төрийн албан хаагчийн анкет шивсэн байх;
3. Сэтгэл судлалаар төгссөн бакалавр болон түүнээс дээших зэргийн дипломын хуулбар;
4. Эсээ /сургуулийн сэтгэл зүйчээр мэргэшиж ерөнхий боловсролын сургуульд яагаад ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн 2-оос илүүгүй, аrial 11 фондоор А4 хуудсанд багтаан бичих/
5. Мэргэжил дээшлүүлэх сэтгэл зүйн сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн хуулбар
6. Өргөдөл-
(“Боловсролын ерөнхий газар”-т .................. Ажиллаж байгаа бол хаана ажилладаг тухай, Ажилд орох хүсэлтэй бол доорх сургуулиудаас сонгож \аймаг, нийслэл, сум, дүүрэг/-т хүсэлтэй байгаагаа тодорхой бичих)
? Анхаарах зүйл:
?"Сэтгэл судлал"-ын бакалаврын зэрэгтэй байх.
?Бүрдүүлэх материал дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй.
?Бүрдүүлсэн материалаа нэг PDF файл болгоод \ Jargaltuya@agency.edu.mn \ цахим хаягаар дээр дурдсан хугацаанд ирүүлнэ үү.
✅Сонгон шалгаруулалтыг Боловсролын ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2 үе шаттайгаар зохион байгуулна.
? I шатны шалгаруулалт: Сэтгэл зүйчдийн ирүүлсэн баримт бичгийн бүрдэл, түүний үнэн зөв эсэхийг нягталж, эсээ, өргөдөлтэй танилцана.
? II шатны шалгаруулалт: Баримт бичгийн шаардлага хангасан сэтгэл зүйчдийг хоёр дахь шатны ярилцлагад урьж эцсийн шалгаруулалтыг хийнэ.
✅Хоёр шатны шалгаруулалтаас нийлбэр дүнгээр 60 буюу түүнээс дээш үнэлгээ авсан сэтгэл зүйчдийг “Боловсролын сэтгэл зүйч”-ийн мэргэшүүлэх 45 хоногийн сургалтад хамруулж, сертификат олгоно.
✅Шалгаруулалтын дүнг тухайн иргэний цахим хаягаар хариу мэдэгдэнэ. Иймд цахим хаяг болон холбогдох утасны дугаараа үнэн зөв, тодорхой бичнэ үү.
Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн П.Жаргалтуяа / 94005969 / утсаар холбогдоно уу.
Төстэй мэдээ