Туршлагын нэр: Дуу хөгжмийн хичээлээр дамжуулж хүүхдийн анхаарлыг төвлөрүүлэх

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын ЕБ-ын сургууль


Сурагч Э нь 6-р ангид сурдаг, 13 настай, аутизмын хүрээний эмгэгтэй. Хэт хөдөлгөөнтөх, анхаарлын дутмагшилтай, байнга босож гүйдэг, сууж хичээл боломжгүй байсан, хэл яриа муу. Эцэг эхийг хүүхэдтэйгээ яаж ажиллах талаар сайн чиглүүлж өгөх, гэрийн орчинд хичээл хийхэд эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зөвлөгөө өгөн ажиллаж байна.



Энгийн дохио зангаа ойлгодог болсон. Мөн багшийн болохгүй гэдэг дохио зангааг маш сайн ойлгодог. Дэргэд нь цаас унагаад аваад хогны саванд хийгээрэй гэхэд биелүүлж чаддаг болсон. Дунд ангидаа шилжих үед 10-15 минут яг сууж багшийн дэвтэр дээр бичсэн бичвэрийг дуурайж бичдэг болсон. Үдээсээ үдэж сурсан, гадуур хувцсаа бусдын оролцоогүйгээр тайлж өмсдөг болсон. Ангийн багш болон ангийнхныгаа баяртай гэдэг үгийг биеийн хэлэмжээр илэрхийлдэг болсон. Дармал үсгээр гоё бичдэг учир цаашид эцэг эхийн хүсэлтээр дармалаар үг, үсэг холбуулж бичиж сургаж байна. Сургуулиасаа гэр лүүгээ явахдаа хэний ч тусламж дэмжлэг авахгүй ганцаараа чөлөөтэй гэрээ олоод харьдаг болсон.
Төстэй мэдээ