Туршлагын нэр: “Аз жаргалын зууч”
Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын ЕБ-ын сургууль
?‍♀️Багшийн товч мэдээлэл: Газар зүй, технологийн багш Э.Үржинхорол
✅️Хүүхдийн бэрхшээл болон анги нийтэд үүсгэдэг асуудлууд:
Сурагч Ш нь 6-р ангид сурдаг, 13 настай, аутизмын хүрээний эмгэгтэй. Энэ жил
анх удаа анги дааж ажиллаж байгаа бөгөөд манай ангид боловсролын тусгай
хэрэгцээтэй буюу тулгуур эрхтний бэрхшээлтэй болон аутизмын хүрээний эмгэгтэй гэсэн оноштой 2 сурагч байдаг. Намар суурь боловсрол руу орж ирэхдээ нэг нь огт надтай юм ярьдаггүй, хичээл дээрээ унтчихдаг байсан .
Манай ангийн 2 сурагчийн хувьд нэг нь зарим шөнө огт унтдаггүй. Тэгээд хааяа
анги дээрээ унтчихдаг. Нэг удаа ангидаа ортол бүгд чив чимээгүй байхаар нь
гайхаад асуутал: Чишш чимээгүй багшаа, Ш унтаж байна гэсэн. Удаагүй шуугилдаад байхаар нь асуутал Ш сэрчихсэн багшаа гэсэн юм. Ангийн маань бусад сурагчид маш сайн тусалж, хайрлаж байгааг нь харах сайхан байдаг.
Цаашид манай ангийн хүүхдүүд хаана ч очсон ийм хүүхдүүдийг маш сайн ойлгож
бидэнтэй яг л адилхан хүүхдүүд шүү дээ гэсэн хандлагаар ялгаварлан гадуурхахгүй гэдэгт итгэлтэй байна.
✳️Дэмжих арга 1. Хүүхдээ сайн судлах
Ажиглагдсан үр дүн: Түүнтэй хэрхэн ажиллах талаар Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулсан.
✳️Дэмжих арга 2. Дугуйланд хамруулах
Ажиглагдсан үр дүн: Тухайн хүүхдийг хамруулсны үр дүнд хүүхэд маань шүрээр бүтээл хийх дуртай болсон.
✳️Дэмжих арга 3. Анги, хамт олны ажилд татан оролцуулах
Ажиглагдсан үр дүн: Миний хувьд багшаар ажиллаад 5 жил болж байна. Энэ жил анх удаа анги дааж ажиллаж байгаа бөгөөд анхандаа ангийнхаа боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүдтэйгээ яаж ажиллана даа гэсэн багахан айдас байсан. Тэгээд хамгийн түрүүнд ангидаа эерэг уур амьсгал бүрдүүлэх хэрэгтэй гэж бодоод төрөл бүрийн ажлууд зохион байгуулсан. Үүний үр дүнд ангийн сурагчид маань нэг нэгэндээ маш их тусалдаг, тэднийгээ үргэлж дэмжиж байгааг харахаар ангийн
багшийн хувьд сэтгэл өндөр байдаг.
✳️Дэмжих арга 4. Дуртай зүйлүүдийг нь хийлгэх
✅️Ажиглагдсан үр дүн: Өмнө нь өнгийн цаасаар наамал хийх сонирхолтой байсныг нь улам хөгжүүлж интернэтээс өөр олон хийх аргыг харж зааж өгсний үр дүнд, улам бүр дур сонирхолтой болсон. Хүүхдэд гарсан тодорхой эерэг өөрчлөлт:
Анх надтай ерөөсөө юм ярьдаггүй байсан. Би өглөө бүр -Миний охин сайхан амарсан уу? -Багшдаа хэлэх зүйл байвал айлгүй хэлээрэй. -Багш нь яаж туслах вэ? -Миний охин мундаг шүү гэж өдөр бүр хэлдэг. 14 хоногийн дараа надтай анх ярьж эхэлсэн. Одоо надтай чөлөөтэй ярьдаг бөгөөд өөрийнх нь сонирхлын дагуу шүрэн урлалын дугуйланд хамруулж байна.
Төстэй мэдээ