Туршлагын нэр: Хөгжсөн сурагч-гэрэлт ирээдүй
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ЕБ-ын “Эрдэм” сургууль
?‍♀️Багшийн товч мэдээлэл: Англи хэлний багш Н.Сувдмаа
Хүүхдийн бэрхшээл болон анги нийтэд үүсгэдэг асуудлууд:
Сурагч Н нь 12-р ангид сурдаг, 16 настай, тархины усжилт оноштой. Энэ хүүхдийг 2014 онд 6-р ангиас нь даан ажиллаж эхэлсэн. Ээжтэйгээ хамт амьдардаг. СӨБ-д хамрагдаагүй, хэл ярианы бэрхшээлтэй, ой тогтоолт удаан, сурлагын хоцрогдолтой сурагч байсан.
Бага ангиас дунд анги руу шилжин орж ирэхдээ багш нарын хэлж ярьж байгааг огт ойлгодоггүй, буруу зөв зүйл хийж байгаагаа мэддэггүй, ангийн сурагчид болон бусад ангийн сурагчдыг цохиж авах, хөөж айлгах гэх мэт үйлдлүүдийг гаргадаг, өөрийгөө хянах чадвар муу, бусад хүүхдэд тайван суралцах боломж олгодоггүй, мэргэжлийн багш нар ч сургалтын үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй байсан.
✳️Дэмжих арга 1. Англи хэлний хичээл
Ажиглагдсан үр дүн: Бичих чадвар тааруу учир хараа зүйн баримжаа дээр тулгуурлан гэр бүлийн гишүүдээ танилцуулж, өөрт байгаа хичээлийн хэрэглэлээ нэрлэж, өнгө болон бие эрхтнүүдийг англиар хэлж сурах дадлагыг тогтмол хийж үр дүнд хүрч ажиллаж байна.
✳️Дэмжих арга 2. Монгол хэлний хичээл
Ажиглагдсан үр дүн: Зөвхөн хуулан бичдэг байсан бол ойлгож уншдаг, ойлгосноо бичдэг, санаа бодлоо зөв илэрхийлдэг чадварт ахиц гарсан.
✳️Дэмжих арга 3. Сургуулийн Хүүхэд Хөгжлийг Дэмжих Танхимын багштай хамтарч ажиллах
✅️Ажиглагдсан үр дүн: Хүүхдийг амьдралд бэлтгэх зорилгоор мөн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхэд тусалж цаасан мөнгөний тухай ойлголт өгсөн. Мөнгийг тоолох, бутлах, нэмэх, хасах, худалдан авалт хийх зэрэг мэдлэгтэй болсон.
✅️Хүүхдэд гарсан тодорхой эерэг өөрчлөлт:
✳️Сурагч аливаа зүйлийг ойлгохгүйгээр шууд хуулаад бичдэг байсан бол тодорхой хэмжээнд
ойлгодог болсон, ойлгосноо сийрүүлж бичдэг болсон.
✳️Багш болон найз нөхөд бусдын асуусан асуултыг ойлгоод өөрийнхөөрөө хариулдаг, үзэл бодлоо илэрхийлэх тодорхой хэмжээний чадвартай болсон.
✳️Хараа зүйн баримжаанд мэдэгдэхүйц өөрчлөлт гарснаар бичих чадварт бага зэрэг ахиц гарсан.
✳️Эмчийн хяналтад байж сар бүр эм ууж эмчилгээ хийлгэдэг учир эрүүл мэндийн хувьд сайжирч байгаа гэж үздэг.
✳️Хариуцсан ангийн багшийн хувьд ээж нь хөгшин настай хүн, амьдралын боломж тааруу учир тогтмол хариуцсан эмчид нь үзүүлж жил бүр халамжийн хуралд нь хариуцан авч очиж суулгаж, сар бүр авах халамжид нь хамруулж тэр мөнгөө эрүүл мэнд, эмчилгээндээ зарцуулдаг.
✅️“Манай хүү анх сургуульд орохдоо хэний ч үгийг ойлгохгүй, хаана ч хамаагүй хэвтчихдэг байсан. Харин одоо бусдын хэлснийг ойлгодог, зөв бурууг ялгадаг, багш, найз нөхдөө хүндэтгэдэг, өөрийгөө илэрхийлэх чадвартай, харилцаандаа анхаардаг болсонд баярлаж явдаг. Анх сургуульд ороход нь нэрээ л зөв бичээд сурчхаасай гэж бодсон. Харин одоо олон сайхан зөв зуршилтай, бие даах чадвартай, хүний хэлсэн зөв бурууг ялгадаг, бусдад туслахыг хичээдэг болсонд хүүдээ болоод багш нар, сургуулийн хамт олонд баярлаж явдаг шүү” хэмээн эмээ, ээж нар нь сэтгэгдлээ үлдээжээ.
Төстэй мэдээ