Туршлагын нэр: Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийнхээ төлөө...
Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБ-ын сургууль
Сурагч Н нь 9-р ангид сурдаг, 16 настай, оюун ухааны хүндэвтэр бэрхшээлтэй. Бүрэг, анги хамт олонтойгоо хамт байхыг мэддэггүй байсан.
Анги танхим солигдоход ганцаараа явах чадвар байхгүй заавал нэг хүүхэдтэй хамт явуулдаг байсан. Тогтоох, цээжлэх чадвар сул, сониуч гэмээр зантай бүх зүйлийг оролдож үздэг. Юм эвдэлж сүйтгэдэг, мэдэхгүй чадахгүй байгаадаа санаа нь зовдог, дуугарах дургүй.
Ажиглагдсан үр дүн: Ганцаараа сургууль дотроо явж кабинетаа олж чаддаг болсон.
Ажиглагдсан үр дүн: Ангийнхантайгаа хамтдаа байх дуртай болж хөгжиж төлөвшсөн.
Ажиглагдсан үр дүн: Ангид шинэ багш орвол ангийн хүүхдүүд найзынхаа онцлогийг хэлж багшид ойлгуулснаар багш нар ГСТ боловсруулан хичээлээ ордог.
• Овог нэрээ бичиж сурсан
• Богино үгсийг уншиж сурч байгаа
• Багшийн өгсөн үүрэг даалгаврыг асран хамгаалагчдаа дамжуулдаг
• Анги нийтийн уур амьсгал эерэг найзыгаа ойлгодог
Төстэй мэдээ
