Туршлагын нэр: “Алхам алхмаар суралцана”
Төв аймгийн Баяндэлгэр сумын ЕБ-ын 5-р сургууль
?‍♀️Багшийн товч мэдээлэл: Монгол хэлний багш Ж.Отгонжаргал
✅️Хүүхдийн бэрхшээл болон анги нийтэд үүсгэдэг асуудлууд:
Сурагч Б нь 7-р ангид сурдаг, 15 настай, оюун ухаан, хэл ярианы бэрхшээлтэй. Хөдөлгөөний хувьд хэвийн, хэл ярианы хувьд зарим үгийг тод хэлж чаддаггүй. Бусадтай нийгэмших чадвар муу байдаг учраас хичээлээ эхний ээлжид гэр сургалтаар хичээллэж эхэлсэн. Үргэлж хүний дэмжлэгтэй бие засаж памперс зүүдэг байсан. Ангийн хүүхдүүдтэй харилцах учраа олдоггүй сурагчдын урдаас хашхирах, юмыг нь булаах зэргээр зан авир гаргадаг байсан. Эхний ээлжид хичээлийг гэр сургалтаар сурагчийн сонирхлыг татахуйц аргаар ажиллаж эхэлсэн. Хичээлийн явцад сонирхол нь төрж сургуульд явах хүсэлтэй болсон үед нь нэг удаадаа 14 – 21 хоногоор дотуур байранд байлгаж анги хамт олонтой нийгэмшүүлж суралцах сонирхол бий болгосон.
✳️Дэмжих арга 1. Дэмжлэгийн баг байгуулах
Ажиглагдсан үр дүн: Сурагчийн эцэг эхтэй уулзаж гэр сургалтаар хичээллэх журам, гэрээ байгуулж бодит байдлын судалгаа аван ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулж ажилласан.
✳️Дэмжих арга 2. Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах
Ажиглагдсан үр дүн: ГСТ-өөр урт хугацааны зохилт тавин ажилласнаар эгшиг үсэг, 1-р шатны гийгүүлэгч, богино дуу шүлэг, 0-20 доторх тоог бодож, нэмж хасаж сурсан.
✳️Дэмжих арга 3. Гэр сургалтаар хичээллэх
Ажиглагдсан үр дүн: Гэр сургалтаар хичээллэхэд сурагч дуртай, багшийг очихыг хүлээдэг болсон.
✳️Дэмжих арга 4. Эцэг эх дэмжлэгээр дотуур байранд байрлуулж суралцах
Ажиглагдсан үр дүн: Дотуур байранд эцэг эхийн хараа хяналтгүй байж, бусадтай нийтэч, хамт олны дунд байх дуртай, өөрөө бие даан бие засаж сурсан.
Хүүхдэд гарсан тодорхой эерэг өөрчлөлт:
• Сургуульд ирэх дуртай.
• Дотуур байранд байрлаж нийгэмшиж сурч байна.
• Анги хамт олонтой нийтэч. Ангийн хүүхдүүдээр хичээлээ заалгаж хийх сонирхолтой. Оройн цагаар өөрөө бие даан бие засаж чадна. 0-20 хүртэлх тоог нэмж хасаж чадна. Хөдөлгөөнт дуу, бүжиг сонсох дуртай багшийг дагаад хийж чаддаг болсон. Богино мөртэй шүлэг цээжилдэг болсон.
Төв аймгийн ГБХЗТ-өөс зохион байгуулсан “Бид хөгжих эрхтэй” гар урлалын үзэсгэлэнд сурагч Б нь 5 бүтээл явуулж оролцсон. “Эх хэл хүүхдийн ертөнц” аяны хүрээнд “Миний хэнз хурга” шүлгийг цээжлэн 1-р байранд орсон.
Ээжийн сэтгэгдэл: “Бидний хүү гэртээ аав ээж, 3 дүүгийн хамт амьдардаг бөгөөд олдмол байдлаар оюун ухааны бэрхшээлтэй, IQ -46%-ийн оноштой тодорхойлогдсон. Гэр сургалт болон ГСТ-өөр хичээллэснээс хойш сургуульд суралцах хүсэлтэй болсон. Манай хүү шөнө орондоо шээдэг байсан учраас сургуульд бие даан явуулах дургүй, дотуур байранд байж чадахгүй гэж үзэн сургуульд явуулдаггүй байсан. 2 дүүгийн хамт дотуур байранд улиралд нэг удаа 14-24 хоногийн хугацаанд очин хичээллэж өөрөө бие даан шөнөдөө бие засаж сурсан. Мөн анги хамт олноо үргэлж ярьж нийгэмшиж, хичээл хийх дуртай, дуу шүлэг сонсоод зааж өгөхийг хүсдэг, ангийнхан болон дотуур байрны сурагчид, багш нар нь гадуурхдаггүй хамт олонтой болсныг харахад бид их баярлаж байна. Мөн 0-20 дотор нэмж хасаж, эгшиг үсгүүдээ нүдэлж байгаа. Цаашид бид хүүхдээ гэр сургалтаар хичээллүүлэх хүсэлтэй байна.”
Төстэй мэдээ