Туршлагын нэр: Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЕБ-ын сургууль
Багшийн товч мэдээлэл: Монгол хэл, бичиг, уран зохиолын багш О.Батчимэг
Сурагч П нь 8-р ангид сурдаг, 14 настай. Сонсголын бэрхшээлтэй: Баруун чих нь 50%, зүүн чих нь 100% чихэндээ аппараттай. Үг дуу цөөтэй, бага ангид байхдаа 2 чих нь өвдөж улмаар сонсох чадвараа алдсан. 6-р ангиасаа 2 чихэндээ сонсголын аппарат зүүж эхэлсэн. Сонсох чадвараа алдсанаар сурагч нь нийгмийн харилцаанд орох, өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах чадвар сул, анги хамт олны ажилд оролцох оролцоо муу.
Ажиглагдсан үр дүн: Уншсан номын утга санааг ангийн сурагчдадаа болон багшдаа, гэр бүлийнхэндээ ярьж өгснөөр сурагчийн ярих, өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгдсэн.
Ажиглагдсан үр дүн: Үндэсний бичгийн бичих чадварыг хөгжүүлэхийн тулд хичээнгүй бичих тэгийг зааж, 7 хоногт 2 удаа жижиг бичил эхүүдийг уншуулж утга санааг нь яриулах, хуулан бичиг хийлгэсний үр дүнд бичих чадвар сайжирсан.
• Ярих чадвар сайжирсан
• Монгол бичгийн унших чадвар сайжирсан.
• Харилцааны чадварт эерэг өөрчлөлт гарсан.
“Ангийн багш бид 2 хоорондоо маш сайн ярилцдаг. Би ойлгохгүй байгаа хичээлээ багшаасаа байнга асууж
дэмжлэг авдаг. Мөн би уншсан зохиолынхоо тухай багшдаа тогтмол ярьж өгдөг. Миний үндэсний бичгээр
бичих чадвар сайжирч байгаа” хэмээн сурагч П нь сэтгэгдлээ үлдээжээ.
Төстэй мэдээ
