Туршлагын нэр: “Би ялна”
Өвөрхангай аймгийн Уянга сумын ЕБ-ын 1-р сургууль
Сурагч Л нь 9-р ангид сурдаг, 15 настай, чихрийн шижин хүнд хэлбэр G-10
Манай ангийн сурагч Л нь анх 2021 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр гэртээ ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэн шинжилгээ өгч “Чихрийн шижин хүнд хэлбэр G-10” гэж оношлогдон сум, аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн боловч биеийн байдал хүндрэн Эх нялхсын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж эхэлсэн.
Эмчилгээний явцад хоолны дэглэм, бие махбодын өөрчлөлт, 1 сарын дотор 10кг жин хаясан нь хүүхдийн сэтгэл зүйн байдал нөлөөлж тогтворгүй, уур уцаартай болж байгаа нь эцэг эх, багш, анги хамт олонд анзаарагдаж байсан. Сурагч Л нь сахрын хэмжээ ихсэж, хэт их ачаалал авсан, ядарсан, нойр муутай үедээ чичрүүлэх, бие нь салганаж, сэтгэл зүй нь тогтворгүй болдог. Өөрийн шийдвэрийг бусдад тулгах, намайг сонсохгүй байна гэж уурлаж бухимдаж эмзэг болдог.
Сурагч Л-ын сэтгэл зүйн тогтворгүй байдлыг өөрчлөх бусадтай хамтран ажиллах бусдын санаа бодлыг сонсож өөртөө итгэлтэй байх чадварын сайжруулах зорилгоор онцлогт нь тохирсон бие даан гүйцэтгэх ажил даалган үнэлгээ дүгнэлт өгч ажиллав.
Ажиглагдсан үр дүн: Урлагийн үзлэгийн дүр тоглолтыг найруулах зохиох, аяыг эвлүүлэх, нэгтгэх гэх мэт үүрэг даалгавар сайн гүйцэтгэн анги хамт олноо удирдан чиглүүлэн амжилттай оролцдог.
байр,
Ангийн сурагчид чихрийн шижин өвчний талаар мэдлэггүй, сурагч Л нь ангийнхантайгаа нийлж хооллолтын дэглэм зөрчих асуудал гарч байсан тул сургуулийн эмчтэй хамтран тус өвчний талаарх сургалтыг зохион байгуулж хооллолтын дэглэм зөрчвөл гарч болох эрсдэлийг ойлгуулснаар найзууд нь түүнийг ойлгож, дэмжиж сэтгэл зүйд гарч байгаа өөрчлөлтүүдийг хамтдаа даван туулах талаар ярилцдаг болсон.
Сурагч Л нь сэтгэл зүй, биеийн байдал тогтворжиж, сургалт үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож зарим тохиолдолд найзуудаа гэртээ урьж даалгавраа хамтарч хийх, чөлөөт цагаа хамт өнгөрөөдөг болсон төдийгүй сургуулийн гар бөмбөгийн секцэд явж сахрын хэмжээг хөдөлгөөнөөр
бууруулах аргад суралцаж тогтмол хичээллэх дадал хэвшүүлснээр анх сахрын хэмжээний хэлбэлзэл 30 болон тестийн хэмжүүр даваад “HI” заадаг байсан бол сүүлийн нэг жил тогтворжиж дунджаар 10 болж буурсан.
Төстэй мэдээ
