Туршлагын нэр: “Мэдлэгээ хуваалцъя”
Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБ-ын 5-р сургууль
?‍♀️Багшийн товч мэдээлэл: Нийгмийн ухаан, Иргэний ёс зүйн боловсролын багш Х.Баярцэцэг.
✅️Хүүхдийн бэрхшээл болон анги нийтэд үүсгэдэг асуудлууд:
Сурагч Ц нь 7-р ангид сурдаг, 13 настай, тархины урхаг үлдэцтэй. Ангийнхантайгаа нээлттэй харилцдаггүй өөрийгөө илэрхийлэх тал дээр дутмаг байсан. Асуулт асууж ярилцахад хариулахгүй зөвхөн толгойгоо хөдөлгөх, дохио зангаагаар хариулдаг байсан. Анх анги дааж аваад ярьдаггүй хүүхэд байна гэж бодож байсан чинь гацаж ээрдэг учраас ярихаас зайлсхийдэг гэдгийг мэдээд ярилцах алхмуудыг хийж эхэлсэн.
✳️Дэмжих арга 1. Тайлбарлан бичих
Ажиглагдсан үр дүн: Асуулт даалгавар өгөөд ойлгосноо тайлбарлан бичүүлснээр өөрийн санаа бодлоо чөлөөтэй бичиж эхэлсэн.
✳️Дэмжих арга 2. Тайлбарлан бичсэн зүйлээ ярих
Ажиглагдсан үр дүн: Ойлгосон зүйлээ өөрийн үгээр тайлбарлан ярьснаар ярих чадвар нэмэгдэж байгаа.
✳️Дэмжих арга 3. “Мэдлэгээ хуваалцъя”
Ангийн сурагчид бие биедээ ойлгоогүй хичээлийг нь тайлбарлан зааж өгч агуулгаа бататгадаг. Ингэснээр бие биеэсээ суралцах, агуулгын хоцрогдлоо нөхөх боломжтой болсон.
АУБ-ийн хувьд тухайн сурагчтайгаа илүү тулж ажиллах боломж нээгдэж өөрийгөө илэрхийлэх ярих чадварыг нь хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Үндэсний бичиг болон нийгэм судлалын хичээлийн давтлагат 7 хоногт 2 удаа хамруулдаг. Бие бялдрын хөгжлийг нь дэмжих зорилгоор ХГҮА – ны хүрээнд ангиараа “Радио тайсо” дасгалыг хамт хийдэг болсон. Ангийн сурагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэн үе тэнгийнхнээсээ суралцах боломжийг эрэлхийлж ажиллаж байна.
✅️Хүүхдэд гарсан тодорхой эерэг өөрчлөлт:
• Ангийнхантайгаа нээлттэй харилцдаг болсон.
• Ангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог болсон. 2022 – 2023 оны хичээлийн жилийн урлагийн бага наадамд найрал дуу төрөлд оролцсон.
• Бусад хичээл дээр амаар асуугдаж байна.
✅️Сурагч Ц–гийн сэтгэгдэл: “Хими, үндэсний бичиг, нийгэм судлалын багшийн хичээлийг илүү сайн ойлгодог.
Багш нар надад сайн тайлбарлаж өгч тусалдаг.”
Ээжийн сэтгэгдэл: “Охин маань илүү нээлттэй болж байгаад бид баяртай байгаа. Багш бүхий л зүйл дээр нь анхаарал хандуулж бид хамтран ажилладаг. Дүүтэйгээ хамт нэг ангид суралцдаг болохоор бидэнд их тустай байдаг.”
Төстэй мэдээ