Туршлагын нэр: “Нийгэмшихүй”

Төв аймгийн Сүмбэр сумын ЕБ-ын 5-р сургууль

Хүүхдийн бэрхшээл болон анги нийтэд үүсгэдэг асуудлууд:
Сурагч А нь 7-р ангийн сурдаг, 15 настай. Дауны синдром, хэл ярианы бэрхшээл,
оюун ухааны бэрхшээл хавсарсан. Үсэг мэдэхгүй, хүний ярьсан яриаг бага зэрэг
ойлгодог. Хариу үйлдэл үзүүлдэггүй. Ярих чадвар муутай, зураг зурах, өнгө таних,
ялгах гэх мэт чадваргүй байсан. Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулж тухайн хүүхдийн биеийн байдал, ярих, хийх чадамжид тохируулан даалгавар өгч ажилласнаар хүний ярьсан зүйлийг сайн ойлгодог, биеийн хэлэмж, дуу авиагаараа хариу үйлдэл үзүүлдэг болж,12 өнгийг маш сайн таньдаг, ялгадаг, номын зургийг хараад зааг хязгаараас илүү гаргахгүйгээр чөлөөтэй будаж сурсан.

Ажиглагдсан үр дүн: Өнгө ялгаж сурсан. буддаг номын зургийг хараад илүү гаргалгүй будаж сурсан.

Ажиглагдсан үр дүн: Сурагч алив нэгэн дүрс, зураг будахдаа ээж, багшийнхаа тусламжтайгаар буддаг байсан бол удаан хугацааны туршид буддаг л даалгавар хийлгэж, гарыг нь зүгшрүүлснээр өнгө ялгахаас гадна, илүү гаргахгүй будаж сурсан. Илүү гаргахгүй будуулах чадамжийг бүтэн нэг улирлын хугацаатай сурсан.

Ажиглагдсан үр дүн: Тухайн сурагч маань ярианы бэрхшээлтэй ч. бүжгийн аян дээр маш сайн бүжиглэдэг. Энэ чадварыг нь хөгжүүлэн, урамшуулж, бусдын дэргэд бүжиглүүлэх гэх мэт нийгэмшүүлэх чадварыг нь сайжруулсан. Ингэснээр санаа зовох зүйлгүй бусдын дэргэд өөрийнхөөрөө байж чаддаг болсон.

Ажиглагдсан үр дүн: Бие дааж аливаа зүйлийг хийх чадвартай болсон.

• Харилцаа хандлага өөрчлөгдөж эхэлсэн.
• Сурагч багшийн харилцаа эерэг болсон.
• Бие даах чадвар сайжирсан.
• Ярих ойлгох чадвар маш их сайжирсан.
Төстэй мэдээ