Туршлагын нэр: “Найзын дэм”
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургууль
?‍♀️Багшийн товч мэдээлэл: Орос хэлний багш Ч.Пүрэвжаргал
Хүүхдийн бэрхшээл болон анги нийтэд үүсгэдэг асуудлууд:
Сурагч А нь 9-р ангийн сурдаг, 15 настай. Зүүн гар хөлийн саа, хэл ярианы болон
оюуны хүндэвтэр бэрхшээл хавсарсан. Хэл яриа сул хөгжсөн, оюуны чадвар сул,
зарим үсэг тоог таньдаг, дэвтэртээ хуулж бичдэг. Ерөнхийдөө хичээлд ирдэг боловч мэдлэг олж авах тал дээр боломж муу, нийгэмших тал дээр сайн хөгжсөн. Тухайн хүүхдийг ажиглаж олны дунд нийгэмшүүлэх, биеэ авч явах тал дээр анхаарах, найз нөхөдтэй болгох, хүүхдүүдийн дунд ялгаатай байдал үүсгэхгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бусад хүүхдүүд ойлгох тал дээр анхаарч ажиллахаар шийдвэрлэсэн.
✳️Дэмжих арга 1. Нийгэм, ахуйн баримжаа олгох
Ажиглагдсан үр дүн: Шат болон коридороор баруун гарын дүрэм баримтлан явж байна. Зам хөндлөн гарах булан тохойгоор тойрохдоо маш сайн ажиглаж байна.
✳️Дэмжих арга 2. Зураг урлалаар дамжуулж хөгжүүлэх
Ажиглагдсан үр дүн: Өнгөнүүдийг тодорхой хэмжээнд нэрлэж, хэвлэсэн зургийг будаж, хайчилж наах дасгалыг сайн гүйцэтгэж сурсан.
✳️Дэмжих арга 3. Хэл ярианы чадварыг сайжруулах
Ажиглагдсан үр дүн: Бусадтай сайн ойлголцож ярилцаж, гэр бүлийн гишүүд, найз нөхөд дүүгийнхээ талаар хөгжилдөн ярилцах дуртай байгаа нь ажиглагдлаа.
Хүүхдэд гарсан тодорхой эерэг өөрчлөлт:
• Найзуудтай болж, хамтарч тоглодог болсон
• Анги танхимын цэвэрлэгээнд маш сайн оролцдог, бусдад туслах чин хүсэл эрмэлзэлтэй болсон.
• Бусадтай байнга мэндэлж хэвшсэн.
• Хичээлээ ойлгохгүй ч өөрийн хэмжээнд дэвтэртээ бичих гэж хичээж, зарим гадаад үгийг сонсголоороо сурч бусадтай мэндэлж байна.
• Хичээлийн явцад үргэлж найзуудтайгаа хамт гэдэг дүрмийг баримталснаар бусад хүүхэд түүнийг ойлгож ялгаварлах хандлага үгүй болсон. Энэ нь тухайн хүүхэд өөртөө итгэх итгэлтэй болж, оролцоо нэмэгдэхэд маш чухал ач холбогдолтой болсон.
✅️Аавын сэтгэгдэл: “Миний охин сургуульд хамрагдаж хичээлд сууснаар олон найз нөхөдтэй болж, маш сайн нийгэмшиж байгаа. Багшийнхаа өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхийг маш их хичээдэг. Мөн биеэ дааж хичээлдээ явах, зарим зүйлийг суралцаж амьдралдаа хэрэгжүүлж байгаа нь бидний хувьд охиноо илүү ихийг сурч чадна гэсэн итгэл төрж байнга дэмжиж явдаг.”
Төстэй мэдээ