“ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАХ БОЛОН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ БА ХЭТИЙН ТӨЛӨВ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ ЗАРЛАГДАЖ БАЙНА...

✅️ЗОРИЛГО:
Монгол улсад тэгш хамруулан сургах болон тусгай хэрэгцээт боловсролын бодлого, хэрэгжилтийн үр дүн, үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замууд, хөгжлийн чиг хандлага, инновац шийдлийн талаар багш, эрдэмтэн, судлаачдын санаа бодол, туршлага, судалгааны үр дүнг хэлэлцэхэд оршино.

✅️ХАМРАХ ХҮРЭЭ:
• Их дээд сургуулийн багш, мэргэжилтнүүд
• Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн багш нар
• Хөгжлийн бэрхшээл судлалын чиглэлээрх салбар дундын холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын багш, мэргэжилтэн, удирдлага, судлаачид
• Магистрантур, докторантурт суралцаж буй судлаач оюутнууд

✅️ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл conference.mn@gmail.com хаягаар хүлээн авна.

✅️ШАЛГАРУУЛАЛТ:
Эрдэм шинжилгээний хурал нь хоёр үе шаттай явагдана. Үүнд:
• Нэгдүгээр үе шат: Эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн илтгэлүүдийг шүүгчдийн бүрэлдэхүүн шалгуур үзүүлэлтийн дагуу уншиж, танилцан 8 илтгэлийг сонгон шалгаруулна.
• Хоёрдугаар үе шат: 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Монгол улсын боловсролын их сургуулийн Боловсрол судлалын сургууль дээр шалгарсан 8 илтгэлийг эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлнэ. Хэлэлцүүлсэн 8 илтгэлээс шилдэг 4 судалгааны ажлыг шалгаруулж шагналт байр эзлүүлнэ.

✅️ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:
Хуралд илтгэл хэлэлцүүлсэн оролцогчдод гэрчилгээ олгох ба шагналт байранд шалгарсан оролцогчид өргөмжлөл, урамшуулал олгоно.

✅️ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
• Монгол улсын боловсролын их сургууль, Боловсрол судлалын сургууль, Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим

Төстэй мэдээ