Тэгш хамран сургах боловсролын талаарх цуврал хичээлийг танилцуулж байна
✅️ЖАЙКА "Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл" II шат (СТАРТ2 төсөл)- ны хүрээнд багш нарт зориулан боловсруулсан видео контент болон тестийн танилцуулгыг цуврал хэлбэрээр хүргэж байна.
?️Энэхүү бүтээгдэхүүн нь багш танд тэгш хамран сургах боловсролын суурь мэдлэг, ойлголт өгөх, дэмжлэг болох зорилгоор бүтээгдсэн юм.
✅️Видео контент нь СӨБ, ЕБС-ийн багш, удирдах албан тушаалтнууд тэгш хамран сургах боловсролыг хэрэгжүүлэхэд шаардлагатай үндсэн мэдлэгийг агуулсан 8 цуврал хичээл багтсан.
Мөн видео хичээлийг үзэж танилцаад тухайн агуулгын талаарх тестийг бөглөж мэдлэгээ бататгаж болно. Тест нь Google form дээр байрших бөгөөд хичээл тус бүрийн агуулгаар бүтээгдсэн.
✅️Түүнчлэн эдгээр видео контент нь Medle.mn-д байршсан бөгөөд дараах зааврын дагуу үзэх боломжтой. https://medle.mn/ 
✅️Энэ удаад бид та бүхэнд “Тэгш хамран сургах боловсролын дэлхий нийтийн чиг хандлага” , “Тэгш хамран сургах боловсролын эрх зүйн орчин” сэдвүүдийн видео хичээл болон бататгах тестийг хүргэж байна.
 
Төстэй мэдээ