
ЖАЙКА олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй "Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл"-ийн II шатны хүрээнд багш нарт зориулан боловсруулагдсан видео контент болон тестийн танилцуулгыг цуврал хэлбэрээр хүргэж байна.

Энэхүү бүтээгдэхүүн нь багш танд тэгш хамран сургах боловсролын суурь мэдлэг, ойлголт өгөх, дэмжлэг болох зорилгоор бүтээгдсэн юм.
Видео контент нь СӨБ, ЕБС-ийн багш, удирдах албан тушаалтнууд тэгш хамран сургах боловсролыг хэрэгжүүлэхэд шаардлагатай үндсэн мэдлэгийг агуулсан 8 цуврал хичээлийг багтаасан.

Мөн видео хичээлийг үзэж танилцаад тухайн агуулгын талаарх тестийг бөглөж мэдлэгээ бататгаж болно. Тест нь Google form дээр байрших бөгөөд хичээл тус бүрийн агуулгаар бүтээгдсэн.

Түүнчлэн эдгээр видео контент нь Medle.mn-д байршсан бөгөөд дараах зааврын дагуу үзэх боломжтой.
https://medle.mn/

Энэ удаад бид “Ердийн сургуулийн ердийн ангид багшлах арга зүй ба орчин бүрдүүлэлт”, “Хичээлийн агуулга ба мэдээлэл дамжуулалт” сэдвийн хүрээнд боловсруулсан хичээл болон бататгах тестийг хүргэж байна.