ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ ЦАГ Ч ӨСӨЖ ХӨГЖИХ ЦАГ ЮМ...
Энэ долоо хоногийн пүрэв гараг буюу 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 15.00-17.00 цагт дараах сургалтууд зохион байгуулагдах тул суралцагч, багш, нийгмийн ажилтнууд идэвхтэй хамрагдаарай.
Асууж тодруулах зүйл гарвал @afterschool пэйжээр холбогдоорой.
?15.00 цагаас "Тогтвортой хөгжлийн зорилгууд" хичээлийг Sustainable Business Consulting ХХК-ийн CEO, хамтран үүсгэн байгуулагч, Их Британийн Засгийн газрын нэрэмжит Chevening тэтгэлэг хүртсэн, University of St Andrews-ийн Тогтвортой хөгжлийн магистр зэрэгтэй багш Б.Сэлэнгэ заана. Энэхүү хичээлээр суралцагчид дэлхий нийтээрээ хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн зорилготой танилцаж, Монгол Улс хэрхэн хувь нэмэр оруулж байгаа талаар суралцах юм. Мөн суралцагчид энэ чиглэлээр мэргэжлээ сонгох болон одоогоос эх дэлхийгээ хайрлах болон эрүүл, тогтвортой нийгмийг цогцлооход хэрхэн хувь нэмрээ оруулж болох талаар нээлттэй асууж, хүссэн мэдлэгээ олж авах боломжтой.
?16.00 цагт "Дэлхийн хэмжээнд харах өнцөг" хичээлийг Ирбис Венчурс-д үйл ажиллагаа хариуцсан захирал, дэлхийд 1.2 тэрбум хэрэглэгчтэй Японы Rakuten компанийн Ази номхон далай̆н бизнес хөгжүүлэлтийн̆н менежерээр ажилласан туршлагатай, Гёте сургуулийн гүйцэтгэх захирал Б.Дэлгэрнаран заана. Тэрээр Кембриджийн “Global Perspectives” арга зүйн албан ёсны эрхтэй. Энэхүү хичээлээр дэлхийн хэмжээнд сэтгэн бодох, үеийн залуустайгаа зэрэгцэн алхахад шаардлагатай хандлага ур чадварыг судлах болно.
Сурагчид хамрагдах заавар:
1. https://app.afterschool.mn хаягаар апп-аа татаж бүртгэлээ үүсгэнэ.
2. А онооны цэсээс Тогтвортой хөгжлийн зорилгын хичээлдээ бүртгүүлнэ.
3. After school апп-аар сургалтдаа бүртгүүлсэн сурагчдад аппаар дамжуулан мэдэгдэл, имэйлээр дамжуулан сургалтын заавар очно.
Төстэй мэдээ