“БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛ, САНХҮҮГИЙН ТАЙЛАН БЭЛТГЭХЭД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

БШУЯ, БЕГ, НБГ хамтран “Боловсролын салбарын төсвийн шинэчлэл, санхүүгийн тайлан бэлтгэхэд анхаарах асуудал” сэдэвт сургалтыг аймаг, нийслэл, дүүргийн боловсролын газар, хэлтсийн төсөв, тайлан мэдээ, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэнүүдийн дунд зохион байгуулж байна.
Сургалтад Сангийн яам, Үндэсний аудитын газрын холбогдох албан тушаалтнууд оролцож 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд анхаарах асуудал, орон тооны нормативыг мөрдөх, бусад зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх талаар чиглэл, зааварчилгааг өгч байна.
Мөн сургалтаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн шинэчлэн боловсруулж байгаа хувьсах зардлын төслийг төсвийн мэргэжилтнүүдэд танилцуулж, дадлага ажлыг явууллаа.





Төстэй мэдээ