БОЛОВСРОЛЫН СЭТГЭЛ ЗҮЙЧДЭД ЗӨВЛӨН ТУСЛАХ МЕНТОРЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ...
✅2021 оноос эхлэн Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад "Боловсролын сэтгэл зүйч"-ийг мэргэшүүлэн ажиллуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар мэргэшүүлэх 7, 8 дахь удаагийн сургалтууд үргэлжилж байгаа бөгөөд энэхүү сургалтад нийт 77 сэтгэл зүйч хамрагдаж байна. Ингэснээр Монгол Улсын төрийн өмчийн ерөнхий боловсролын 2 сургууль тутмын 1 буюу мэргэшсэн 363 боловсролын сэтгэл зүйчтэй болоод байна.
✅Боловсролын ерөнхий газрын даргын тушаалаар ерөнхий боловсролын сургуульд ажиллаж буй “Боловсролын сэтгэл зүйч”-ийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөх ментор сэтгэл зүйчдийн сонгон шалгаруулалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийг дуустал зарлаж байна.
✅Сонгон шалгаруулалтад оролцох сэтгэл зүйч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
📌Сэтгэл судлалын бакалавр зэрэгтэй байх /магистр болон докторын зэрэгтэй бол давуу тал болно/
📌Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйчээр 3 /гурав/-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх /ажиллангаа давхар ментороор ажиллах боломжтой/
📌Хүүхдийн сэтгэл зүйн тусламж үйлчилгээ болон судалгааны чиглэлээр 5 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
📌Боловсролын сэтгэл зүйчийн ажил үүргийг мэддэг байх
📌Баг, хүмүүсийг удирдан ажиллаж байсан туршлагатай
📌Мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамрагдсан бол давуу тал болно.
📌MS Office-ийн мэдлэгтэй байх
📌Сэтгэл судлалын мэргэжилд дуртай, харилцааны чадвартай, хариуцлагатай, багаар хамтран ажиллах, зохион байгуулах, манлайлах, асуудал шийдвэрлэх чадвартай байх
✅Бүртгүүлэгч нь:
1.Бакалавр болон түүнээс дээш зэргийн диплом, дүнгийн хавсралтын хуулбар
2.Төрийн албан хаагчийн анкет
3.Мэргэжил дээшлүүлсэн сургалтын гэрчилгээ, ажилласан туршлагыг нотлох баримтын хуулбарыг зэргийг
/psyschool.mgl@gmail.com/ и-мэйл хаягаар илгээх ба цахим асуулгыг бүртгэлийн хугацаанд багтаан заавал бөглөсөн байна.
✅Сонгон шалгаруулах үйл ажиллагааг баримт бичгийн болон ярилцлагын гэсэн хоёр үе шаттай зохион байгуулна.
I.Бүртгүүлэгчийн ирүүлсэн материалтай танилцан, шаардлага хангасан эсэхийг шалгана.
II.Шаардлага хангасан бүртгүүлэгчтэй биечлэн болон цахим ярилцлага хийнэ. Ярилцлагын асуултууд нь бүртгүүлэгчийн мэдлэг, чадвар, хандлага, туршлагыг үнэлэхэд чиглэгдэнэ. Сонгон шалгаруулалтын дүнг жагсааж эхний 25 бүртгүүлэгчийг ажлын хэсэг хэлэлцэж шийдвэрлэнэ.
III.Тэнцсэн бүртгүүлэгчдийн цахим хаягаар сонгон шалгаруулалтын мэдээллийг хүргэнэ.
✅Дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн П.Жаргалтуяа /94005969/-аас лавлана уу. Та бүхнийг сонгон шалгаруулалтад урьж байна.
Төстэй мэдээ