БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ МОДУЛЬ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.
2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 29-ны өдрүүдэд Багшийн хөгжлийг дэмжих "Сонголтот" модуль сургалт зохион байгуулагдана.
🔹Дээрх хугацаанд та хэрэгцээндээ үндэслэн бүртгүүлсэн модуль сургалтдаа боломжит цагаараа бие даан өөрийн удирдлагатай суралцаж, батламжаа платформоос татан авна. Батламж нь багшийн гүйцэтгэлийн үнэлгээний "Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн"-ийн үзүүлэлтэд тодорхой хувиар тооцогдоно.
🔹Сургалтын байгууллагын удирдлагууд багшийн сонгосон модулийг баталгаажуулсны дараа багшийн сургалтад хамрагдах эрх нээгдэхийг анхаарна уу.
Модуль сургалт зохион байгуулагч баг болон сонгон суралцаж буй багш нартаа амжилт хүсье.
Төстэй мэдээ