
Сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагын менежментийг сайжруулахад арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах ажил Хэнтий, Сүхбаатар аймагт зохион байгуулагдаж байна.

Аймгуудын БШУГ-ын удирдлага, мэргэжилтнүүд, Хэнтий аймгийн 9 дүгээр цэцэрлэг, Сүхбаатар аймгийн 3 дугаар цэцэрлэгийн удирдах ажилтан, багш, ажилчид, эцэг эх асран хамгаалагчийн төлөөлөл оролцож байна.
Сургалтыг дараах чиглэлээр зохион байгууллаа. Үүнд:

Байгууллагын стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй

Байгууллагын өөрийн үнэлгээний үр дүн, хөндлөнгийн үнэлгээ хийх арга зүй

Удирдлагын манлайлал

Хүний нөөцийн менежмент

Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт

Сургалтын орчин, үйлчилгээ, хүүхдэд ээлтэй байдал

Эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо...