Мэргэжлийн хөгжлийн бүлэг нь багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд нөлөөлөх хамгийн оновчтой стратеги гэж хүлээн зөвшөөрөгддөг.
Багш нар мэргэжлийн хөгжлийн бүлгээр ажиллаж, ажлын байрандаа хөгжиж байгаа арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, харилцан суралцах, хамтран хөгжих нөхцөл, боломжийг бүрдүүлэх, МХБ-ийн сайн туршлагын сан бүрдүүлэх зорилготойгоор багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр сургууль, Хан-Уул сургуульд хэрэгжиж байгаа багш солилцооны хөтөлбөрийн “Туршлага солилцох үйл ажиллагаа”-нд Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн багш Н.Болорчимэг хамтран ажиллаж, харилцан суралцаж байна.

Та бүхэнд Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн суралцахуйд суурилсан мэргэжлийн хөгжлийн бүлгүүдийг танилцуулж байна.

“Арга зүйгээ хуваалцъя” МХБ Зорилго: Хичээлийн хэрэглэгдэхүүн, даалгавар боловсруулах арга зүйд суралцах, улмаар хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих, үнэлгээний хэрэгслүүдийг судалж, ашиглаж үр дүнд хүрэх

“Ардын өв соёл” МХБ Зорилго: Монгол өв соёлоо дээдлэх - багш, сурагч, эцэг эх хамтдаа хөгжих

“Номын ертөнц” МХБ Зорилго: Сурагчдын унших, ойлгох, ойлгосноо илэрхийлэн ярих, уншсан номын тэмдэглэл хөтлөх чадварыг хөгжүүлэх арга зүйд суралцах

“Үндэсний бичгээ бахархан суръя” МХБ Зорилго: Сурагчид болон олон нийтийн үндэсний бичгээр унших, бичих чадварыг дэмжих арга зүйд суралцах

“Зөв хандлагаас зөв хүн” МХБ Зорилго: Сурагчдын хүмүүжил төлөвшил, зан чанар, харилцаанд эерэгээр нөлөөлөх арга зүйд суралцах, хэрэгжүүлэх

“Жаргалтай сэтгэл зүйг бүтээе” МХБ Зорилго: Сурагчийн өөрийн сэтгэл зүйг хянан удирдах чадварыг хөгжүүлэхэд туслах арга замыг судлах, хэрэгжүүлэх

“Эцэг эх асран хамгаалагчдыг дэмжих” МХБ Зорилго: Сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх арга замуудыг судлах, туршлага цуглуулах, хэрэгжүүлэх

“Миний сургууль - Миний гэр” МХБ Зорилго: Хичээлийн хэрэглэгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх боломжуудыг судлах, хувь нэмэр оруулах