“ЭНТРЕПРЕНЕРШИПД СУУРИЛСАН ХУВЬ ХҮНИЙ УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ” (ESEL) ХӨТӨЛБӨРИЙН СУРГАГЧ БАГШИЙГ БЭЛТГЭНЭ...

Боловсролын багц хууль шинэчлэгдэн батлагдаж 2023-2024 оны хичээлийн жилээс мэргэжлийн болон техникийн боловсролын 2,5 жилийн сургалтыг 3 жилийн сургалттай болгон өөрчилсөн бөгөөд энэ жилийн элсэгчдийн хөтөлбөрт “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” (ESEL) хөтөлбөрийг нэмж оруулсан.
Тус хөтөлбөрийг 2022-2023 оны хичээлийн жилд НҮБ-ын хүүхдийг ивээх сангийн тусламжтайгаар орон нутгийн 6 сургалтын байгууллагад амжилттай туршсан.
Боловсролын ерөнхий газар, Хүүхдийг ивээх сангийн төсөлтэй хамтран “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” (ESEL) хөтөлбөрийн сургагч багшийг бэлтгэх үйл ажиллагааны төлөвлөлт, сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажлыг ЭНТРЕПРЕНЕРШИПД СУУРИЛСАН ХУВЬ ХҮНИЙ УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн зөвлөх багийн тусламжтайгаар хийж байна.
Тус үйл ажиллагааны хүрээнд:
•Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх (ESEL) хөтөлбөрийг Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн загварт хөрвүүлэх
•Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагад хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангах
•“Сургагч багш”-ийг бэлтгэхтэй холбоотой удирдамж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах
•Сургагч багш бэлтгэх хөтөлбөр боловсруулах, сургалтыг зохион байгуулалтын бэлтгэл хангах
•Багш, суралцагчийн гарын авлагын агуулгыг хянах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Тус зөвлөлдөх уулзалтад төсөл хэрэгжиж буй политехник коллеж, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын менежер, ESEL хөтөлбөрийн сургагч багш нар, БШУЯ, БЕГ, БСҮХ, төслийн зөвлөх, мэргэжилтнүүд оролцож байна.
Цаашид тус төлөвлөгөөний дагуу Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх (ESEL) хөтөлбөрийн сургагч багшийг бэлтгэх сургалтыг 2024 оны 4-5 дугаар сард U-TVET сургалт удирдлагын нэгдсэн платформд суурилан цахим, танхим, зайнаас сургах арга зүйгээр мастер сургагч багш нарын баг удирдан зохион байгуулна.


Төстэй мэдээ