“СУРАЛЦАГЧИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
🔸Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийг үнэлэх багшийн мэдлэг, чадварыг сайжруулах зорилгоор “Ковид-19”-ийн дараах Боловсролын сэргэлтийг дэмжих (ТТ6869 Mon) төслийн хүрээнд "Суралцагчийн үнэлгээний арга зүй" үндэсний хэмжээний 130 сургагч багш бэлтгэх 3 өдрийн сургалт 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс МУБИС-ийн хичээлийн В байр буюу Математик, Байгалийн ухааны сургууль дээр эхэллээ.
🔸Сургалтад аймаг бүрээс 2 мэргэжилтэн, нийслэлийн Боловсролын газар, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, бага боловсрол, түүх-нийгмийн ухаан, байгалийн ухаан, математик, дизайн технологи, дүрслэх урлаг, газарзүй, мэдээллийн технологи болон бусад судлагдахууны багш нар хамрагдаж байна.
🔸Сургагч багшаар бэлтгэгдэж буй багш, мэргэжилтнүүд 24 цаг буюу 3 модуль багц цагийн сургалтад танхимаар хамрагдсаны дараагаар онлайн сургалтад үргэлжлүүлэн хамрагдаж сургалтын модулийг бүрэн үзэж, даалгавраа гүйцэтгэсний дараагаар 21000 мянган багшид тус сургалтыг онлайнаар зохион байгуулах юм.
🔸Сургалтыг Монгол улсын гавьяат багш, боловсрол судлалын доктор, үнэлгээний үндэсний хэмжээний зөвлөх Н.Оюунцэцэг, МУБИС-ийн доктор, үнэлгээний үндэсний хэмжээний зөвлөх Г.Баярмаа нар болон үндэсний хэмжээний зөвлөх багш нар удирдан зохион байгуулж байна.
Төстэй мэдээ