
2014 оноос хойш ЕБС, СӨБ-ын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалтуудаа Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь http://esurgalt.itpd.mn Moodle систем дээр түшиглэн танхимын болон цахим хэлбэрийг хослуулан зохион байгуулдаг байв. 2020 оноос цар тахлын хөл хорионы үед тус платформ дээр явуулсан сургалтынхаа цахим батламжийг http://ebatlamj.agency.edu.mn сайт дээр байршуулан олгож байсан.
2018-2019 оны хичээлийн жилд, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй хэрэгжиж байгаа “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-д хандаж, “Багшийн хөгжлийн платформ” CS-01 төслийн техникийн шаардлагыг бичиж, хүсэлтэй илгээсэн юм.
Энэхүү төслийг Азийн хөгжлийн банкнаас дэмжиж, гүйцэтгэгчээр нь Старсофт ХХК шалгарч https://bagsh.edu.mn “Багшийн хөгжил платформ”-ыг хөгжүүлэн, 2023 онд ашиглалтад хүлээн аваад байна.
“Багшийн хөгжил платформ”-ыг хүлээн авах шатанд буюу 2021-2023 оны хооронд дараах сургалтуудыг амжилттай зохион байгуулж, суралцагчид нь тус платформоос цахим батламжуудаа авсаар байна. Үүнд:
- 2022 онд ЕБС-д 5 дахь жилдээ ажиллаж буй Физикийн 48 багш бүртгэгдэн, 42 нь тэнцэж батламжаа авав.
- 2022 онд ЕБС-д 5 дахь жилдээ ажиллаж буй Газарзүйн 29 багш бүртгэгдэж, 21 нь тэнцэж батламжаа авав.
- 2022 онд ЕБС-д 10 дахь жилдээ ажиллаж буй Физикийн 48 багш бүртгэгдэн, 43 нь тэнцэж батламжаа авав.
- 2022 онд ЕБС-д 5 дахь жилдээ ажиллаж буй Газарзүйн 34 багш бүртгэгдэж, 21 нь тэнцэж батламжаа авав.
- 2023-2024 оны хичээлийн жилд зарлагдсан физикийн багш нарт зориулсан дараах 4-н модуль сургалтуудыг цахим хэлбэрээр зохион байгуулав.
- Туршилтат хичээл төлөвлөх аргачлал (Суурь боловсролын түвшинд)
- Физикийн бодлого бодох олон төрөлт арга, аргачлал
- Физикийн бодлого, дасгалаар суралцагчдыг хөгжүүлэх аргачлал (Чанарын бодлого, үнэлгээний бодлого)
- Физикийн хичээл дээр "Асуудал шийдвэрлэх" сургалтаар шинжлэх ухаанч арга барил төлөвшүүлэх аргачлал
- 2023-2024 оны хичээлийн жилд зарлагдсан газарзүйн багш нарт зориулсан
- ГАЗАР ЗҮЙН ХИЧЭЭЛИЙН ШАЛГУУРТ СУУРИЛСАН ДААЛГАВАР БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
- ГАЗАР ЗҮЙН ХИЧЭЭЛЭЭР ОРОН ЗАЙН СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙ
- Газар зүйн шинжлэн судлах чадварыг дэмжих арга зүй
- Газар зүйн шинжлэх ухааны орчин үеийн асуудлыг хичээл төлөвлөлтөд тусгах арга зүй (Хүн амын ба суурьшил агуулгын хүрээнд)
- Кейс шинжлэх аргаар хичээл төлөвлөх, зохион байгуулах, үнэлэх АРГА ЗҮЙ
- 2024 онд ЕБС-д 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт явагдаж байна.