БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ
#2 БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ-ийн зүйл, заалт бүрээр цувралаар хүргэж байна.

НАСАН ТУРШИЙН СУРАЛЦАХУЙ гэдэг нь хүн хэрэгцээ, сонирхол, боломж, нөхцөлдөө нийцүүлэн орон зай, цаг хугацаанаас үл хамааран мэргэжил, боловсрол, мэдлэг, чадвараа албан болон албан бус сургалтаар, мөн амьдралын орчинд суралцах замаар тасралтгүй хөгжүүлэх, дээшлүүлэх үйл явц,

АЛБАН БОЛОВСРОЛ гэдэг нь боловсролын сургалтын байгууллагаар дамжуулж, эрх бүхий байгууллагаас баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу суралцагчийн боловсрол эзэмших, үр дүнг боловсролын баримт бичгээр баталгаажуулдаг зохион байгуулалттай үйл ажиллагаа,

АЛБАН БУС БОЛОВСРОЛ гэдэг нь иргэн, хуулийн этгээдээс хүний хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу чадвар, боловсрол эзэмших үйл ажиллагаа,

АМЬДРАЛЫН ОРЧИНД СУРАЛЦАХУЙ гэдэг нь хүний ажил, амьдрал, нийгмийн орчинд бие даан чадвар, боловсрол эзэмших үйл ажиллагааг тус тус илэрхийлнэ.
“НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС”-ЭЭС