“ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАХ БОЛОВСРОЛ” ЗӨВЛӨМЖ
Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, ЖАЙКА Олон улсын байгууллагын СТАРТ-2 төслийн баг хамтран “Тэгш хамруулан сургах боловсрол” зөвлөмжийг боловсруулан олон нийтийн хүртээл болгож байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулахад багш, эцэг эх төдийгүй бүх түвшний албан тушаалтны оролцоо чухал бөгөөд “Тэгш хамруулан сургах боловсрол”-ын бодлогыг хэрэгжүүлэхэд хэн, ямар үүрэгтэй оролцох тухай зөвлөмжид тусгасан ба Та бүхний гарт хүргүүлж байна. Өөрийн албан тушаалын хүрээнд хэрэгжүүлэх чиг үүрэг, бодлого, үйл ажиллагаатай нарийвчлан танилцаж, өдөр тутмын ажилдаа ашиглахыг хүсье.
Та энэхүү холбоосоор татаж аваарай.
 
Төстэй мэдээ