Боловсролын ерөнхий газраас Голомт банктай байгуулсан "Санамж бичиг"-ээ сунгалаа.
Боловсролын ерөнхий газраас Голомт банктай байгуулсан "Санамж бичиг"-ээ сунгалаа. Боловсролын яамны санаачилгаар 2022 онд нийт 6 банк багш нарт зориулсан санхүүгийн үйлчилгээг бий болгож, тэдэнд хөнгөлөлт, урамшуулал үзүүлж, хамтран ажиллах санамж бичгийг байгуулж байсан юм.
 
Голомт банктай байгуулсан "Санамж бичиг"-ийн үр дүнгээс...
👏8,000 хэрэглэгчтэй байсан тус банкны "Багш карт" өнөөдөр 16,000 хэрэглэгчтэй болжээ.
👏Тус банкаар 11,000 багш үйлчлүүлдэг байсан бол 18,000 багш үйлчилгээ авдаг болж, санхүүгийн хөнгөлөлт, урамшуулалд хамрагдаж байна.
👏700 гаруй боловсролын сургалтын байгууллага тус банктай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
👏10,000 багш санхүүгийн гэнэтийн хэрэгцээгээ хангаж, зээлийн үйлчилгээнд хамрагдсанаар 58,0 тэрбум байсан эх үүсвэрээ 113,0 тэрбум болгон өсгөсөн байна.
👏300 гаруй багш орон сууцны хөнгөлөлттэй нөхцөлөөр Голомт банкны зээлд хамрагджээ.
Төстэй мэдээ