СҮХБААТАР ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС БОЛОН БҮХ ТҮВШНИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТ ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр                                                           Улаанбаатар хот

 

НЭГ. ШАЛГАЛТЫН ЗОРИЛГО

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дах заалт, хуулийн 35.1 дэх хэсгийг тус тус үндэслэн тухайн байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулахад хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын ажлын хэсгийн зорилго оршино.

 

ХОЁР. ШАЛГАЛТАД ХАМРАГДСАН АСУУДЛУУД

Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэс, төрийн өмчийн 3 (3, 4, 16), төрийн бус өмчийн 3 (Галакси, Ертөнц, Жаргалан-2), нийт 6 сургууль, төрийн өмчийн 7 (1, 17, 36, 42, 54, 186, 216), төрийн бус өмчийн 5 (Бяцхан мөрөөдөл, Жаргалан-2, Ногоон алим, Мөнгөнхүү од, Эрдмийн цацраг), нийт 12 цэцэрлэг,  3 МСҮТ, 5 их, дээд сургуулийг хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитад хамрууллаа.

дэлгэрэнгүйг файлаар татаж авч үзэх

Төстэй мэдээ