МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙН БҮЛГҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА
Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын хими, физик, биологийн багш нарын мэргэжлийн хөгжлийн бүлэг 2024-2025 оны хичээлийн жилийн төлөвлөгөөт ажлын хүрээнд олон улсын хөтөлбөртэй ерөнхий боловсролын Бэрх сургуулийг түшиглэн байгалийн ухааны туршилтат хичээлийг зохион байгуулж, туршлага хуваалцлаа. 2024 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулсан мэргэжлийн хөгжлийн бүлгийн хамтын ажиллагааг Хэнтий аймгийн Боловсролын газар нэгдсэн удирдлагаар хангаж, дэмжин ажилласан байна. Туршилтат хичээлээс гадна 2022, 2023, 2024 оны багш, сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, багшийн тасралтгүй хөгжлийн үзүүлэлт дээрээ харилцан ярилцах, суралцагчдын сул гүйцэтгэлтэй байгаа агуулгыг сайжруулах чиглэлээр санал солилцож, спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулах зэргээр хамтран ажилласан байна. Тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын мэргэжлийн хөгжлийн бүлгүүд 7-14 хоног тутам цахимаар мэдээлэл солилцох уулзалт зохион байгуулж, хамтран ажиллаж хэвшжээ.
Төстэй мэдээ