“БАГШ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ, АРГА ЗҮЙ” МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн багш бэлтгэх хөтөлбөрийг сайжруулах, элсэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн "Мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индекс шинэчлэн батлах тухай" А/146 дугаар тушаалын хавсралтаар “Багш, Эрүүл мэндийн боловсрол, арга зүй” /6-011439/ мэргэжлийн хөтөлбөрийн нэр шинэчлэгдэн батлагдсан.
Тус хөтөлбөрийг МУБИС, АШУҮИС хамтран хэрэгжүүлэх бөгөөд шинэ мэргэжлээр элсэн суралцагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлах, мэргэжлийн эрэлт хэрэгцээ, элсэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Боловсролын болон Эрүүл мэндийн сайд, удирдах ажилтан бусад оролцогч талууд, багш нар, оюутан суралцагчдын хамтарсан уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Эрүүл мэндийн хичээл 2018-2019 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн 4-12 дугаар ангид бие даасан хичээл болж, сургалтын төлөвлөгөөнд заавал судлах агуулгаар тусгагдан хэрэгжиж байна. Нийт 2518 багш эрүүл мэндийн хичээлийн зааж, чиглүүлж байгаагийн 49% нь биологи, эрүүл мэндийн багш байна.
Төстэй мэдээ