“ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ” ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА
НҮБ-ын Хүн амын сангийн 2024 оны тайлангийн хурал боллоо. Энэхүү хуралд Боловсролын ерөнхий газраас тус сантай хамтран хэрэгжүүлсэн "Ээлтэй сургууль" төслийн үр дүнг танилцууллаа. Төслийн зорилго нь Эрүүл мэндийн хичээл зааж буй багш, суралцагч, сургуулийн ажилчид, удирдлагууд, хүүхэд хамгааллын баг, Боловсролын газрын мэргэжилтнүүдийг чадавхжуулж хамтран ажиллах, үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байна. Төслийн хүрээнд сургуулийн цахим аюулгүй байдал, сэтгэл зүйн орчин, ариун цэврийн байгууламж, суралцагчийн төгсөлтийн өмнөх сэтгэл зүйн болон эрүүл мэнд, эрх зүй, санхүүгийн асуудал, үе тэнгийн боловсрол, 10-15 насны суралцагчдад бэлгийн боловсрол олгоход чиглэсэн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна. Үндэсний 44 сургагч багш бэлтгэгдэж, 1076 багш, удирдлага, ажилтан, 45773 суралцагч хамрагдаж байна.
Төстэй мэдээ