МЭРГЭЖЛИЙН БАГШ НАР ХАМТРАН СУРАЛЦАЖ, УР ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЛЭЭ
Мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллежийн гагнуур, CNC токарь-үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмжийн засвар үйлчилгээ, барилгын сантехник, хоолой угсралтын мэргэжлийн багш нарыг мэргэшүүлэх танхимын сургалтыг 2024 оны 12 дугаар сарын 02-06-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад дээрх 3 чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлдэг 40 сургуулийн 120 багш хамрагдлаа. Сургалтыг Дэлхийн ур чадварын уралдаанд Монгол Улсыг төлөөлөн оролцсон суралцагчдыг бэлтгэсэн эксперт багш нар удирдаж, Worldskills Mongolia ТББ хамтран зохион байгууллаа. Тухайлбал:
Гагнуурын мэргэжлийн сургалтыг Дэлхийн ур чадварын эксперт багш Ц.Хашмөрөн
CNC токарь, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ мэргэжлийн сургалтыг Дэлхийн ур чадварын эксперт багш Г.Оюунбат
Барилгын сантехник, хоолой угсралт мэргэжлийн сургалтыг Дэлхийн ур чадварын эксперт багш С.Батаа нар удирдан зохион байгуулж байна.
Сургалтын агуулга, хөтөлбөрийг тухайн мэргэжлийн багшийн онцлогт тохируулж, тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төлөвлөсөн бөгөөд цаашид сургалтад хамрагдсан багш нарыг мэргэжлийн хөгжлийн бүлгийн зохион байгуулалтаар ажиллуулж, байнгын эргэх холбоотой ажиллаж, мэргэжлийн хөгжлийн бүлгийн аргачлалаа боловсруулж, хэрэгжүүлнэ.
Төстэй мэдээ