“Кембрижийн шилдэг суралцагч шалгаруулах ёслолын үйл ажиллагаа” Монголд анх удаа зохион байгуулагдлаа
Манай улсад Кембрижийн хөтөлбөрийг 34 сургууль албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлж байна. Дээрх сургуулиудаас 11 сургуулийн 49 сурагч дараах 4 төрлийн шагналаар шагнагдлаа.
 
🔸Нарийн мэргэжлийн, сонгон судалдаг судлагдахуунаар монгол улсын хэмжээнд хамгийн өндөр оноотой шалгагдсан 17 сурагчийг "High Achievement" буюу “Хамгийн өндөр үнэлгээтэй суралцагч”шагналаар
🔸Судалсан хичээлээрээ хамгийн өндөр оноо авсан 28 сурагчийг "Top in Mongolia" буюу “Монголын шилдэг сурагч” шагналаар
🔸IGCSE түвшний 8, AS түвшний 4, A level түвшний 3 хичээлийн багц дүнгээр тус тус хамгийн өндөр оноотой шалгагдсан 3 сурагчийг "Best Across" буюу тухайн “Түвшнийхээ шилдэг сурагч шагналаар
🔸Тухайлсан нэг хичээлийн оноогоор Орчлон сургуулийн сурагч Р.Ананд, Гёте сургуулийн сурагч А.Амина, Шинэ Эрин сургуулийн сурагч Б.Уранбат нарын 3 сурагч "Top in the World" - буюу Дэлхийн ТОП үнэлгээтэй сурагчаар тус тус шалгарсан байна.
Төстэй мэдээ