“Оролцоонд суурилсан жендерийн аудит зохион байгуулах аргачлал” сургалтыг зохион байгуулж байна

“Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төслийн хүрээнд ХБНГУ болон Австралийн засгийн газрын санхүүжилтээр Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар хамтран “Оролцоонд суурилсан жендерийн аудит зохион байгуулах аргачлал” сургалтыг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд Хүнс технологийн политехник коллеж дээр зохион байгуулж байна. Сургалтад зорилтот бүлгийн сонгогдсон 20 мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн 40 сургалтын менежер, дотоод чанарын баталгаажуулалт хариуцсан ажилтнууд хамрагдаж байна. Сургалтыг дараах агуулгын хүрээнд зохион байгуулж байна. Үүнд:



Цаашид төслийн хүрээнд оролцоонд суурилсан жендерийн аудит зохион байгуулах, байгууллагын холбогдох баримт бичгүүдийг сайжруулах, удирдлагуудад зориулсан жендерийн мэдрэмжтэй төлөвлөлтийн талаарх сургалт, багш нарт зориулсан жендерийн мэдрэмжтэй заах арга зүй, хөтөлбөр боловсруулах талаар гарын авлага хүргэх, сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна.




Төстэй мэдээ